
Эдийн засгийн өсөлт саарахад эмэгтэй хүүхдийн нас баралт, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөх, өлсгөлөнгөөр нас барах зэрэг үзүүлэлтүүд нэмэгддэг болох нь судалгаанаас харагджээ. Дээрх үзүүлэлтээс гадна бага насны охидын нас баралт үеийн насны эрэгтэй хүүхдийнхээс тав дахин илүү байв. Түүнчлэн санхүүгийн хямрал, хүнд байдлын улмаас охид сургуулиа хаяж, ажил хийхэд хүрч байна. Мөн залуудаа гэрлэх, эсвэл биеэ үнэлэхэд нь түлхэж байна гэж судалгааны тайланд дурджээ.
Ш.МЯГМАР