МАН маргааш дахин “жагсана”

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

МАН маргааш дахин “жагсана”

УИХ-ын 10-р тойрог буюу Өвөрхангайн нэр дэвшигчид багагүй шуугиан тарьж байгаа.  Монголын улстөрийн түүхэнд буйдантай жагсаалыг анх удаа хийж, эсэргүүцлийн “өөр” нэг хэлбэрийг харуулж чадсан МАН бас л бууж  өгөхгүй нь бололтой. МАН маргааш дахин жагсах гэнэ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу тойргийн хороод шүүхийн шийдвэрийг үндэслэн тогтоол гаргадаг. Энэ тогтоолын дагуу СЕХ-оо хуралдаж шийдвэр гаргаснаар УИХ-ын даргад өргөн мэдүүлснээр Өвөрхангайн аймагт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, М.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр болсон. Гэвч 14 хоногийн өмнө АН-ын хоёр нэр дэвшигчийг МАН-аас нэр дэвшигч  Н.Төмөрхүү, С.Чинзориг нар “нэхэл хатуутай”  эсэргүүцэж байсан. Хоёр нэр дэвшигчээ хамгаалахын тулд  ардчиллын дуу болох “Хонхны дуу”-г дуулж, Төрийн ордонд ч Сүхбаатарын талбайд ч жагссан. Жагсаал, тэмцэл үр дүнгээ өгч, АН-ын хоёр нэр дэвшигчийг тангараг өргүүлэхийг түр хойшлуулж чадсан билээ.

Тэгвэл МАН  маргааш дахин жагсана гэх бор шувуу Төрийн ордонд нисч байна. Харин тэдний энэ удаагийн тэмцэл хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна. Буйдантай жагсаалыг санаачлан моод болгосон тэд энэ удаад арай өөр сюрприз барих гэнэ лээ. Харин тэд ямар тэмцлийн хэлбэр сонгосон нь маргааш л тодорхой болох нь.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж