Өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордны хуралдааны "Б" танхимд.Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан болох гэж байна.
Д.ОЮУН
Өргөтгөсөн хуралдаанд УИХ-ын ажлын хэсгийн гишүүд, Барилгын яам, Мэргэжлийн хяналтын байгууллага, Барилгачдын холбоо, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Барилгын ассиоциаци, Ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдлын хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцох юм байна.
Д.ОЮУН