Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” Тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна. Талийгаачийн шарилыг тээвэрлэх хөсгийг Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Төв шуудангийн уулзвар хүртэл Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн тусгай дуут дохиотой тээврийн хоёр хэрэгсэл, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын мотоцикльтой хамгаалалтын тасгийн 11 мотоцикльтой алба хаагчид цувааны хөтчөөр хамгаалан Төв шуудангийн уулзвар хүртэл авч явах юм.
Төв шуудангийн уулзвараас Төрийн ордон хүртэл Хөсгийг “Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн морьт торгон цэргийн салааны 31 цэргийн алба хаагч зална.
Талийгаачийг хүндэтгэн Төрийн цэргийн байгууллагуудын төлөөлөл 5 хайрцаг цэрэг буюу 270 цэргийн алба хаагчид алхах юм.
Пунсалмаагийн Очирбат агсныг таалал төгссөнтэй холбогдуулж орон даяар гашуудал зарлах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх зэргээр бүтэн өдрийн турш гашуудал зарлаад байгаа юм
Эх орны хүү 2025-01-24 14.1.81.116
тийм шүү үнэхээр сонин шашин шүтээд бйх нь хаашаа юм. Гэхдээ тэнгэрийн цаг шинэ цаг үеийн Монгол улсын анхны ардчилсан үндсэн хуулийг батлуулах жлыг зохион байгуулсан хүүгээ эцсийн замд үдэхэд өвлийн гурван есийн үед гадаад -3 хэм хүйтэн байна гэдэг
Нэргүй 2025-01-24 103.212.117.164
Good riddance!
Зочин 2025-01-24 66.181.161.91
Ээ дээ хэлээд юүхэв. Нутаглуулахын өмнөх шөнө ямар ч утаагүй тунгалаг байгааг анзаарав уу! Өвөлжин хэрүүл хийж , эрх баригчдаас нэхсэн тунгалаг агаартай өдөр зөвхөн Түүнийг ид өвлөөр нутаглуулахад тохиож байдаг. Хурмаст тэнгэр таалж байна. Арай л өөр юмаа. Ум сайн амгалан болтугай!
2121212 2025-01-24 202.131.225.242
Монгол Улсад шинэ тулгар үүссэн ардчилсан тогтолцоог хамгаалан бэхжүүлээд Төрийн жолоогоо хууль ёсоор дараагийнхаа ерөнхийлөгчид шилжүүлсэн эрхэм хүмүүнийг Төр түмэн олон нь гашуудан сүүлчийн замд нь үдэж байна. Төрийн гашуудал зарласан одоогийн ерөнхийлөгчид баярлалаа. Энэ нь зөвхөн нэг бурхан болоочийг оршуулах арга хэмжээ биш юм. Монгол төр, монголчууд өөрсдийн сонгосон ардчилсан тогтолцоогоо дээдлэн хүндэтгэж байгаагийн илрэл юм.
Нэргүй 2025-01-24 103.212.117.164
Хулгайчууд нь гашуудаж ард түмэн нь баярлаж байна.
Дамдин гуай 2025-01-24 139.5.219.33
Ард түмэн хаана салах ёс гүйцтгэх юм бол…
Өвгөн Балдан 2025-01-24 139.5.219.33
Жинхэнэ гүндүүгүй монгол эр хүн байсан. Ум ма ни бад ми хум.
Нэргүй 2025-01-24 202.55.188.87
ардаасаа 5 дагуулаа авч явах болтугай хурай3.