Танилц: Ипотекийн зээлийг өрхийн орлоготой уялдуулж олгоно

Танилц: Ипотекийн зээлийг өрхийн орлоготой уялдуулж олгоно

Танилц: Ипотекийн зээлийг өрхийн орлоготой уялдуулж олгоно

Улсын комисс хүлээж авч бүрэн ашиглалтад орсон 150 сая хүртэлх төгрөгийн орон сууцыг иргэд арилжааны банкнаас хамгийн бага буюу зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлээр авч байгаа. Хотын хүн ам, өрхийн тоо өсөхийн хэрээр тус хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй хүн олон болсон. Тиймээс энэ жил тус зээлийн нөхцөлд хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан журамд тодорхой өөрчлөлтүүд орж байгаа талаар мэдээллүүд гараад буй. Тэгвэл ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдэд холбогдох мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.

"БАЙРНЫ МКВ-ААС ХАМААРЧ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ШАТАЛСАН ХУВИЛБАРТАЙ БОЛГОХЫГ ЗӨВЛӨСӨН"

Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Чинсанаагийн хэлснээр, иргэдийг орон сууцжуулахад талаар зарим авах хэмжээний тухай 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны Засгийн газрын 483 дугаар тогтоолоор, 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийг орон сууцжуулах чиглэлээр:

  • Миний анхны байр,
  • Миний түрээсийн орон сууц,
  • Миний амины орон сууц,
  • Миний сонголт орон нутаг,
  • Миний сонголт төрийн алба гэсэн таван багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон байдаг.

Үүний хүрээнд уг тогтоолын 2.3 дэх заалтад дундаж орлоготой иргэдийг орон сууцаар хангахад шаардагдах хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн орон сууцны талбай болон жилийн хүүгийн хэмжээнд тавигдах шалгуурыг 60 метр квадрат хүртэлх 6 хувь, 61 ээс 80 хүртэлх метр кватратад 8 хувь байхаар тус тус тогтоож холбогдох журамд өөрчлөлт оруулахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн.

Ипотекийн хөнгөлттэй зээлийг зөвхөн 50 метр квадрат хүртэлх талбайн хэмжээтэй байранд л олгоно гэсэн үг биш юм. Цаашлаад 100 хүртэлх метр квадратад 10 хувь, 40 хүртэлх метр квадратад дөрвөн хувиар гэх зарчмаар төрийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг иргэдийн орлогын ялгаатай нөхцөл байдалд нь тохируулан төрөлжүүлж болно.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГ РҮҮ ИЛҮҮ ЧИГЛҮҮЛЭХ ШИЙД АЛБАЖААГҮЙ БАЙНА

Бага хүүтэй орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэх талаар холбогдох албаныхан энэ долоо хоногт /2025.01.21/ санал солилцсон. Тодруулбал, Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан орон сууцжуулалт, ипотекийн хөнгөлөлттэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, гэр хороолллын дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох газруудын төлөөлөлтэй уулзсан байна. Тус уулзалтаар орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ипотекийн зээл олголтыг зорилтот бүлэгт түлхүү олгох, бүсчлэлийг тодорхойлж чиглүүлэх, ипотекийн зээлээр баталгаажсан бондын хоёрдогч зах зээлийг дэмжих, барилгын компаниуд, орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж ажиллах талаар санал солилцсон байна. Мөн амины орон сууцны стандарт болон амины орон сууцны хөнгөлөлттэй зээл олголтыг хэрхэн нэмэгдүүлж, олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, техник, арга зүйн зөвлөгөө авах, хамтран төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн аж.

Албаныхнаас эдгээр санал албажсан, шийдвэр гарсан зүйл байгаа эсэхийг тодруулахад, одоогоор шийд гараагүй. Саналуудыг судалж байгаа гэх хариултыг өглөө.

2025 онд ипотекийн зээлийн нийт эх үүсвэр 1.2 их наяд төгрөг байх тооцоотойг Монголбанкнаас мэдээлсэн. Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс 500 тэрбум төгрөг, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг, арилжааны банкуудаас 200 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тооцоолол гаргасан. Мөн одоогийн тогтолцоог өөрчилж ялгавартай хүүтэй зээлийн бүтээгдэхүүн бий болбол арилжааны банкуудаас олгох санхүүжилт хоёр их наяд төгрөг хүрэх тооцоо байгааг онцолж байв. Тухайлбал, хотын А бүсэд ипотекийн зээлийн хүү 8-9 хувь зэргээр ялгавартай хүү тогтоох санал ажлын хэсгийн түвшинд яригдаж байгаа гэсэн.
Гэхдээ журам өөрчлөгдсөн ч зээлийн урьдчилгааг бууруулах боломжгүй, одоогийн 30 хувь нь олон улсын жишиг гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн.

Засгийн газраас 2024 онд 499.5 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрт зориулж арилжааны есөн  банканд хуваарилж, тус эх үүсвэрээр 5291 иргэн ипотекийн зээлд хамрагдсан. Жилд 20 мянга орчим иргэн орон сууцны зээлд хамрагдаж, гуравны нэг нь хөнгөлөлттэй зээлд, гуравны нэг нь арилжааны зээлд хамрагдаж, үлдсэн хэсэг нь зээлд хамрагдаж чадалгүй үлддэг. Тиймээс хүртээмжийг нэмэх ингэхдээ зорилтот бүлэг рүү чиглүүлэх хэрэгцээ шаардлага ихээр үүсч байгаа юм.

110 МЯНГАН ЗЭЭЛДЭГЧЭЭС СУДАЛГАА АВАХАД 60 ГАРУЙ ХУВЬ НЬ ӨНДӨР ОРЛОГОТОЙ БАЙЖЭЭ

Засгийн газраас бага хүүтэй “Ипотекийн зээл”-ийн хөтөлбөрийг дундаж болон түүнээс доогуур орлоготой айл, өрх рүү чиглүүлэхийг зорьдог. Учир нь олон өрх орон сууцтай болж байж агаар, хөрсний бохирдол буурч, амьдралын чанар дээшилнэ. Гэтэл урьдчилгаа болон шалгуур нөхцөлөөс хамаарч бага, дунд орлоготой өрхүүд төдийлөн тус зээлийг авч чаддаггүй байна.

Ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан 110 мянган зээлдэгчдийн дунд судалгаа хийгээд дүгнэхэд ердөө 30-40 хувь нь дундаж ба түүнээс доош орлоготой иргэд рүү чиглэсэн, дийлэнх хувь нь өндөр орлоготой иргэдэд олгогдсон байна гэх статистик гарчээ.

Энэ нь шалгуур үзүүлэлт, зээлийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгааг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас мэдээлсэн.

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮЛЭЭЛГЭ 3-9 САР БАЙНА

Арилжааны банкуудын ипотекийн зээлийн хүлээлгэ 6-9 сар байна. Банкууд зээлийн хүсэлт хэвийн авч байгаа ч одоогоор 2024 оны хүсэлт гаргасан хүмүүс хамрагдаагүй байна.

Тус зээлийг хэрхэн авах талаар мэдээлэлгүй бол өөрийн харилцдаг цалин, орлогоо авдаг банкны зээлийн эдийн засагч дээр биечлэн очиж зээлээ судлуулах боломжтой.

Зээлдэгч насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлгүй, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй, барьцаа үйлдэх чадамжтай байх анхан шатны шалгууртай.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛД 35 ХҮРТЭЛХ НАСНЫХНЫГ ООЧЕРГҮЙ ОРУУЛАХ НЬ 2025 ОНД ХЭРЭГЖИХГҮЙ

Энэ онд олгох ипотекийн зээлийн 44 хувийг орон нутагт, үлдсэн 56 хувийг нийслэлд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор төлөвлөсөн. Засгийн газраас нийслэлийн төвлөрлийг сааруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих зорилгын хүрээнд энэ онд ипотекийн зээлийг орон нутагт түлхүү олгохоор төлөвлөж буй. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 12 мянга орчим иргэнд олгосон байна. Үүний 41 хувийг орон нутгийн иргэдэд олгож.

2023 онд орон нутагт 705 иргэнд ипотекийн зээл олгож байсан бол 2024 онд 3896 иргэнд 386 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Орон нутагт, Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод зэрэг аймгуудад хамгийн  их зээл олгосон байна. Засгийн газраас залуу гэр бүлийг дэмжих үүднээс 35 хүртэлх насны залуучуудыг дараалалгүй ипотекийн зээлд хамруулахаар 2025 онд төлөвлөж байгааг мэдээлсэн. Гэхдээ одоогоор 2024 оны 3-12 дугаар сард хүсэлт гаргасан иргэд ипотекийн зээлээ авч чадаагүй байна гэдгийг хэлж байна. Тиймээс дээрх төлөвлөгөө энэ онд хэрэгжихгүй байх магадлалтай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-24 71.237.10.118

Юун байрны м2 дээр ялгавартай хандана гээд бнаа Эсэргүүцэж бна Ард иргэдээ дорой амьдруулах арга уу Хүссэн зээлээ чөлөөтэй олго хүүг нь адил тэгш тооц‼️

Avatar

Нэргүй 2025-01-24 202.126.94.58

2023 онд Голомт банкинд хүсэлт гаргаад одоо болтол шийдэгдээгүй байна.

Avatar

Нэргүй 2025-01-24 202.126.88.149

Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.

Avatar

Зочин 2025-01-24 103.168.34.52

Энэ ипотекийн зээл чинь байрны үнийг хөөрөгдөөд байна. Жирийн иргэд дийлэхээргүй үнэтэй болчихлоо. Ипотекийн зээл өгөхдөө М2-н үнэнд нь хязгаар тогтоож өгөөч ээ. М2 нь 3 сая төг-өөс дээш үнэтэй байранд зээл өгөх хэрэггүй. Үнэтэй тансаг байр сонирхож байгаа нь бэлэн мөнгөө төлөөд авна биз. Жирийн иргэдээ бодьёо дарга нар аа.

Avatar

Иргэн 2025-01-24 66.181.176.57

м2 дээр ялгаварлан гадуурхана,6%,8%, гэж зээлийн хүүгээр ялгаварлан гадуурхана,орлогоор нь ялгавартай хандана,нас ,ялгана,одоо зүгээр чи танилгүй бол авахгүй гэх чинь дутаад бна.Төлж чадаад урьдчилгаагаа өгчихсөн гэрээ хийчихсэн бол зүгээр өгч үз.Ямар төрөөс мөнгө авч бгаа биш,аль ч улс оронд байдаг урьдчилгаатай бол орлоготой бол өгдөг моргаэйджийн зээл шүү дээ.Ойлгож бна уу Зээл Зээл Зээл.Үлдсэн насаа Монголд өнгөрөөнө гэсэн баталгаа Бас хаана амьдардаг нь заана…

Avatar

Зочин 2025-01-24 66.181.190.38

60 гариу хувь нь өндөр орлогтой ч гэх шиг орон сууцны үнэ нь өндөр болхоор чинь өндөр цалинтай хүн банкны шаардлага хангана биздээ унаасаа.

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.161.200

өндөр орлоготой луйварчдын болих хэрэгтэй эдгээр чинь орон сууц аваад ядарсан иргэдэд өндөр түрээсээр түрээслэж луйвар даа байна аа шүү

Avatar

Нэргүй 2025-01-24 103.212.116.190

Chi zugeer yaduu amidrah yostoi l geed bnaa daa. Yaduu baijiij ipotekt orno, yaduu baijiij NUAT-uus hungulnu, uur yu bgaa bilee. Nohoind yas hayaj ugch bgaa bish dee.
Arai deeshleed irvel boloogui ee geed tatvaraaraa daramtlaad butsaagaad bairand ni tavichihna. Mun u

Avatar

ыбйөыбө 2025-01-24 139.5.216.168

Эргүүнүүдэээ жижиг байранд амьрдуулах адын үзлээ орхи л доо, 40 м.кв -д залуу хосууд л байна, ам бүл олуулаа болоод багтахгүй, хүн амаа өсгөнө гэж байгаа бол 120 м.кв хүртэл байран зээлээ өгөө, адилхан хүү тооц

Avatar

Нэргүй 2025-01-24 202.72.243.182

Ипотекийн зээлэнд ороход хүртэл ялгаварлан гадуурхахуу Авч байгаа м2 нь амьдрах хүмүүсийнхээ тооноосоо шалтгаалж байгаа биз дээ, гэтэл 60-д л амьдар дээш м2 бол чи хямд нөхцөлөөр авах эрхгүй гээд байгаа юм уу Тэгээд чиг ипотект энгийн ард түэн л орно шүү дээ Амьдралын боломжтой мөнгөтэй хүмүүс орлоо юу Бүгд хаусанд амвдарч байнаа Тэгвэл нэг казарм бариад бүгдээрээ ижил тэгш амьдраья Ард түмнээ арай л доорд үзээд байна уу

Avatar

иргэн 2025-01-24 202.9.46.202

ОДООГИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, РИО ТИНТОГИЙН ДЭЭРЭМ, ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАКИЙН СТРАТЕГИЙН ОРДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ДЭЭРЭМТЭЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ МАШ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР, ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГ МӨН. ТӨР ЗАСАГ ИРГЭД НЬ ЯАЖ МӨЛЖУУҮЛЖ ЯДУУРАХЫГ ХАРААД, ЗАХ ЗЭЭЛ РҮҮ БУРУУГ ЧИХЭЭД Л ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙна… АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД Л ТӨР ЗАСАГ БАЙДАГ…

Avatar

зээлдэгч 2025-01-24 203.169.48.150

Эхний ипотекийн зээлдэгчдийн 8%-ийг буулгахгүй гүрийсээр ….эрт зээл авсан чинь хохь нь ээ гэсээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж