Хан-Уул дүүргийн багш, сурагчид мод суулгав

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн багш, сурагчид мод суулгав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Бүх нийтээр мод тарих өдөр болгох зарлиг гаргасан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар хотын төв цэцэрлэг, зарим дүүргүүдэд бүх нийтээр мод тарих хөдөлгөөний нээлтийг хийж, өөрсдийн гараар цэцэрлэгт мод суулгав. Мөн дүүргүүдийн хэмжээнд мод тарих хөдөлгөөн үргэлжилж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн ЗДТГ, иргэд хөдөлмөрчид хамтран өнөөдөр 11.00 цагт тус дүүргийн 75 дугаар сургууль дээр “Мод тарих өдөрлөг”-ийн нээлтийг хийсэн бөгөөд одоо дүүргийн бүх сургуулиудын хэмжээнд мод тарих ажил үргэлжилж, багш, сурагчид сургуулинйхаа цэцэрлэгт мод суулгаж байна.

Б.ЗАЯА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж