
МАХН-ын дарга Н.Энхбаярыг Удирдлагын академийн ойролцоо явж байхад нь АТГ-аас баривчлах гэж оролдсон, түүний сууж явсан машины цонхыг хагалсан хэргийн улмаас яг одоо хэргийн газарт үймээн дэгдсэн хэвээр байна. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал энэ үйлдлийг "Н.Энхбаяр даргын биед халдах гэж оролдсон явдал боллоо. Машинд халдсан хүмүүс буутай байсан. Бид удахгүй албан ёсны мэдээлэл өгнө" гэлээ.
Б.ЭНХ