ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хурлыг Өмнөд Солонгост зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2025.07.16-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хурлыг Өмнөд Солонгост зохион байгуулна

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хурлыг Өмнөд Солонгост зохион байгуулна

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хурлыг 2026 онд Өмнөд Солонгост зохион байгуулах болжээ. Тодруулбал, Мягмар гаригт (2025.07.15) Парис дахь төв байранд болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хуралдааны үеэр Өмнөд Солонгосын Өвийн албаны дарга Чой Юн Чун болон тус агентлагийн бусад төлөөлөгчид хуралдаж, ирэх онд Бусанд зохион байгуулах болсноо мэдэгдсэн байна.  Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын дагуу байгуулагдсан Дэлхийн өвийн хороо нь өв, соёлыг хамгаалах, бүртгэх зэрэг шийдвэрийг гаргадаг дээд байгууллага юм. Дэлхийн өвийн жагсаалтад бүх нийтийн үнэт зүйл гэж тооцогддог дурсгалт газруудыг нэмж, хамгаалах арга хэмжээг хэлэлцэх зорилгоор жил бүр хуралддаг. Тухайн хурлыг гишүүн 21 улс ээлжлэн зохион байгуулж болно. Солонгос улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гишүүнчлэлээ дөрөв дэх удаагаа шинэчилсэн бөгөөд 2027 он хүртэл хүчинтэй байна. Мөн 2026 онд Дэлхийн өвийн хурлыг зохион байгуулах болсон нь тус улсын хувьд 1988 онд конвенцод нэгдсэнээс хойш анх удаа зохион байгуулж буй явдал юм.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж