
Афганд эмэгтэйчүүд компьютер хэрэглэх нь хязгаартай байдаг учраас энэ явдал нь тэдний хувьд маш чухал зүйл болжээ.
Одоо эрэгтэйчүүдийн үзэл бодлыг хайхралгүйгээр интернетээр аялж дэлхий ертөнцтэй танилцах боломжтой болж байгаа юм.
Кафег тухайн нутгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлгээс 3 дугаар сарын олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан нээсэн байна. Өдөрт дунджаар 20-30 хүн зочилдог бөгөөд үйлчлүүлэгчид нь аажмаар нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж.