АНУ: Цагаачдын баривчилгааг шүүхээс хориглов

Хуучирсан мэдээ: 2025.07.12-нд нийтлэгдсэн

АНУ: Цагаачдын баривчилгааг шүүхээс хориглов

АНУ: Цагаачдын баривчилгааг шүүхээс хориглов

Лос Анжелес дахь цагаачлалын албаны ажилтнууд хууль ёсны үндэслэлгүйгээр хүмүүсийг саатуулж, баривчилж байгааг АНУ-ын Холбооны шүүгч Маам Эвуси-Менса Фримпонг Баасан гаригт /2025.07.11/ мэдэгдлээ. Улмаар хүмүүсийг арьс өнгө, хэл яриа, ажил эрхлэлтээр нь далимдуулан баривчлахаа зогсоохыг Холбооны шүүхээс тушаав. Мөн хэн нэгэн сэжигтэй хүн байгаа тохиолдолд офицерууд хэрхэн шийдвэр гаргах талаар тодорхой дүрэм бий болгохыг Дотоодын аюулгүй байдлын яаманд сануулжээ.

Маам Эвуси-Менса Фримпонг нь ерөнхийлөгч асан Жо Байдены үед томилогдсон шүүгч юм.

Өмнөд Калифорнийн "ACLU" хүний эрхийн бүлэг өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргааг шүүхэд өгсөн. Үүний дараа Холбооны шүүх дээрх шийдвэрийг гаргажээ. Шүүгчийн хэлснээр Трампын засаг захиргаа ямар үндэслэлээр хүмүүсийг баривчилж байгаагаа тодорхой тайлбарлаагүй аж. "ACLU" хүний эрхийн бүлгийн ахлах өмгөөлөгч Мохаммад Тажсар хэлэхдээ "Арьсны өнгө, ямар хэлээр ярьдаг, хаана ажиллаж байгаагаас үл хамааран хүн бүр хууль бусаар саатуулагдахаас хамгаалуулах эрхтэй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж