Уяачдын наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Отгон сумын харьяат Улсын начин Т.Дүгэрдорж,
Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат аймгийн арслан Н.Дашдаваа нар шалгарлаа.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, 18 дугаар зуйлийн 18.2, 18.7 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.23, 10.25 дахь хэсэг, Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооны 2025 оны "Хариуцлага тооцох тухай" 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн цэргийн арслан Г.Жамбалдоржийн барилдах эрхийг 3 жилээр хассанг бууруулан нэг жил болгосон байна.
Тамирчдын мэдээлэл дутууг ашиглан тэднийг хууран хориотой эм бэлдмэл хууль бусаар худалдах, нийлүүлэн борлуулдаг этгээдүүдийн мэдээллийг олж тогтоон допингийн хор уршигаас бусад олон тамирчдыг сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн нь түүний хариуцлагын хугацаа буурах гол үндэслэл болсон байна.
Иймд цэргийн арслан Г.Жамбалдорж 2025 оны 07-р сарын 13-ны өдрөөс эхлэн бүх шатны барилдаанд бүртгүүлэн барилдах эрх нь нээгдсэн болно.
3,548.92




















































Зочин 2025-07-13 202.126.89.107
Доринг хууссан хулгайчууд гавьяа байгуулаад ирсэн юм шиг баахан хүн хэвтүүлээд түрүүлж энэ тэр. Үндэсний бөх хог болжээ
Зочин 2025-07-13 202.126.91.57
Энэ Жамбалдорж чинь нөгөө хүүхдээ дагуулаад уйлаад явдаг нөхөр мөн биз дээ, бас доп долоосон юм уу, бүтэхгүй талдаа нөхөр юм биш үү
Нэргүй 2025-07-13 81.9.119.95
Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom