Их Богдын өвөр бэл, Түйн голын хөвөөнөөс тодорсон аатай, аюумшигтай арслан

Их Богдын өвөр бэл, Түйн голын хөвөөнөөс тодорсон аатай, аюумшигтай арслан

Их Богдын өвөр бэл, Түйн голын хөвөөнөөс тодорсон аатай, аюумшигтай арслан

Тэртээ 1949 онд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Пагмын Аюуш гэх хүчтэн улсын наадамд есөн даван түрүүлж, улсын арслан цол хүртэж байв. Тэгвэл тэрхүү үйл явдлаас даруй 76 жилийн дараа түүний хөрш зэргэлдээ Жинст сумаас дахин арслан цолтон мэндэллээ. Энхтүвшингийн Батмагнай гэх эр бяр нь тэгширсэн, эмнэг хангал шиг аатай хүү Их Богдын өвөр бэл, Түйн голын хөвөөнөөс тодорч, төрийн наадамд ес даван түрүүлэв.

Ээ дээ Э.Батмагнайг түрүүлнэ гэж наадмын өмнө олон ч хүн ярьсан. Өөрөө ч үүндээ итгэлтэй байж, "Удахгүй төрийн наадамд түрүүлж, түмэн олноо баярлуулна" гэдгээ ил, далд, ний нуугүй хэлсээр л байв. Мэдэрчихсэн, төрчихсөн хүн нээрээ цаанаа л өөр байдгийн тод жишээ нь энэ юм уу.

Тунах сайхан, тунаад давах сайхан, даваад цол ахих, түрүүлэх сайхан гэдэг үгийг Э.Батмагнай өчигдөр утгаар нь харууллаа. Зургаагийн даваанаас л эхлээд тунаж, барилдсан. Гурвын даваанд нутгийн ах, улсын начин Д.Цэрэнтогтох дэмнэж, тавын даваанд их спортын ах, улсын заан Д.Хүдэрбулга гарыг нь амраасан. Харин зургаагийн даваанаас эхлэн өөрийн үнэн хүчээр, уран мэхээр гайхууллаа.

  • Зургаагийн даваанд улсын харцага, Арын хангайн ганц найдвар Б.Зоригтбаатартай тунаж 08:34 минутад
  • Долоогийн даваанд улсын заан, Ховдын "танк" Б.Бат-Өлзийтэй тунаж, 01:43 минутад
  • Наймын даваанд, улсын аварга П.Бүрэнтөгстэй тунаж, 02:45 минутад
  • Есийн даваанд, улсын гарьд цолны болзол хангасан, Н.Өсөхбаярыг 02:26 минутад тус тус давжээ.

Э.Батмагнайг 2001 онд төрж байхад тухайн жилийн баяр наадамд дархан аварга А.Сүхбат арав даван түрүүлж байлаа. Аваргын барилдааныг өвчсөн мэт Хонгор нутгийн хүү гар ачааг дахин алдаршуулж, алдар цолоо дуудуулан, Төв цэнгэлдэхэд Хонгор нутаг эгшиглэв.

Гуйгаад өгдөггүй арслан цолыг нь гуядаж, ачиж, дохиж нутагтаа авчирлаа. "Ес давсан заан"-д өгөх ёстой цолыг нь өөртөө залав.

Монголынхоо ард түмэнд “Инээдэг Сүхбат”, “Ес давсан заан” , “Том Сүхбат” хэмээн алдаршсан П.Сүхбат агсны хувьд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн бөгөөд 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадамд ес даван үзүүрлэсэн ч арслан цолоо хүртэж чадалгүй хожмоо 2003 онд шинээр бий болсон улсын гарьд цолыг хүртэж байсан юм.

П.Сүхбат агсан нэгэнтээ ярихдаа “Өгдөггүй цолыг нь өөр дээрээ хадгалчихлаа. Би ер нь арслангийн эрэмбэтэй бөх” гэж байв.

Талийгчийг Денверт байхад нь түүнд улсын арслан цол олголоо гэх шуум гарсан ч гарьд цол олгож байлаа. Угтаа түүнийг давж, түрүүлсэн О.Балжиннямд аварга цол олгосон билээ.

Ийнхүү түүхийн уртад тодрох ёстой арслан цолтон нь Хонгор нутгаас тодорч, бөхийн үнэнд гүйцэгдлээ. Монголчууд Э.Батмагнай гэдэг шинэ залуу арслангаа өлгийдөн авлаа. Харах юмтай, хариад ярих юмтай сайхан наадам боллоо.

Хослон цэнхэртэх Хангай говийн

Хонгор нутаг хонгор нутаг минь ээ

Хосгүй чамдаа хайртай…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмээ 2025-07-13 66.181.160.101

ийм сайхан барилдаантай, наадамчин олноо баярлуулсан , залуу бөхийгг аюумшигтай гээд байхдаа яах вэ. үгээ олж магтмаар .

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2025-07-13 66.181.178.193

Аюумшигтай гэдэг чинь муухай зэвүүн амьтан гэсэн утга гаргадаг монгол үг шүү дээ. Монгол бөхөд таарах нь юу л бол?!

Avatar

DGG 2025-07-13 202.126.88.212

1991 ОНД 8 ДАВЖ ҮЗҮҮРЛЭСЭН ЮМ ШҮҮ.ЭХЛЭЭД МЭД ДАРАА НЬ ЗӨВ ЮМ БИЧ

Avatar

Чи мэдэхгүй 2025-07-13 202.55.188.103

Мөнхэрдэнийг хоёр унагаасан. 9 давсан гэсэн үг!

Avatar

Нэргүй 2025-07-13 202.9.40.170

балайр аа

Avatar

Иргэн 2025-07-13 103.57.94.41

Тэгш ойн жил 1024 бөх бартлддаг шүү дээ

Avatar

Иргэн 2025-07-13 103.57.94.41

1024 бөх барилдахаар чинь 9 давсан 2 бөх үзүүрт үлдэж хоорондоо барилдаад 10 давсан нь аваргх үзүүлсэн нь арслан цол авдаг шүү дээ

Avatar

Нэргүй 2025-07-13 45.118.64.15

За юун сүртэй юм бичдэг н**ш вэ, сайхан залуу арслан төрсөнд бүгд баяртай байна, заавал нэг улирсан баларсан гомдрол хэрүүлээ үүнтэй хутгах гээд. Тусдаа юмыг тусад нь ярилцах хэрэгтэй шүү, байнгын гомдол нэхэл …залхмаар

Avatar

Нэргүй 2025-07-13 81.9.119.95

)) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-13 202.126.88.132

Энэ жил eр нь их сайн байсан за хавраас хойш бол бүр хүчрэгдэхээ байчихсан байсныг бөхийн хүрээнийхэн бөх сонирхогчид сайн мэдэж байсан даа. Зөвхөн нутаг нугынхан гэлтгүй олон хүн түүнийг түрүүлнээ гэж хүлээж харж байсан шүү. Дээр үед Мөөeө аварга анх түрүүлдэг жилээ л ийм хүлээлттэй барилдаж байсан гэдэг.

Avatar

зочин 2025-07-13 103.57.93.94

Залуу хүн хурд сайтай байна, Тэгээд ч нэг хоёр мэхийг хэрэгтэй үед ашиглахаар маш сайн бэлдсэн байна, Үүнийг Бүрэнтөгс, Өсөхбаяр ,Батөлзий зэрэг гол өрсөлдөгчөө унагахад маш чадмаг ашиглалаа,Үүнээс сургамж ав, Суралц

Avatar

Нэргүй 2025-07-13 66.181.177.190

Одоо 76 жилийн дараа ганц түрүү юу ?

Avatar

Иргэн 2025-07-13 66.181.161.249

Бүгд харлаа үзлээ, угаасааа өвалжин зааланд тогтмол дээгүүр бариолсан, чансаагаар тэргүүлэгёиын нэг, ерөнхиылөгчийн цомыг яаж авлаа, гол нь энэ 2 амжилтаа мансуурчихгүы 2 мөнх аваргууд шиг шингээгээд дээш нь аваад яьах болтугай

Avatar

Зочин 2025-07-13 122.201.31.79

Одоо допинг илэрнэ л дээ

Avatar

** 2025-07-13 202.9.46.148

Сүртэй юм бичдэг ландрам бэ?

Avatar

Нэргүй 2025-07-13 43.242.243.17

Odoo bolio yun surtei yum bayanhongoriin medreluud hetsuu shu

Avatar

Нэргүй 2025-07-13 103.57.95.215

хэн ч түрүүлсэн монгол л шүү

Avatar

Зочин 2025-07-13 202.179.24.122

Хоёр сайхан залуу том амжилт гаргалаа. Түргэн шуурхай, сайхан барилддаг залуучууд юм. Даруухан явж олон олон амжилтийн эзэн болоорой. Атгаг санаа, хорон муу үг хэл бүхэн холуур байх болтугай

Avatar

1 ТЭРБУМ 2025-07-13 202.126.91.157

1 даваа 100 сая гэж бодоход 9 даваа 900 сая , НӨАТ-тэйгээ 1 тэрбум л.юм бна лдаа

Avatar

ТӨР..... 2025-07-13 202.126.91.157

олны хэлэлцэх нь Төрөө дагаж БӨХ, БИЗНИС хамаг юмс нь явах юмдооо. Төрийн Оролцоогүй юм хаа ч алгаа энэ улсад

Avatar

Увсын бөх түрүүлээгүйд баяртай байна. Сайхан наадам боллоо. 2025-07-13 176.77.152.135

Увсаас өөр аймгийн бөх түрүүлсэнд л баярлаад байгаа шүү.

Avatar

Зочин 2025-07-13 122.201.31.79

Халхууд бол х***а түрүүлсэн ч сүйд болно

Avatar

Нэргүй 2025-07-13 103.57.92.93

Зүрхэнд чинь ортол айлгадаг аймгийг УВС гэнээ. Хаха

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2025-07-13 66.181.178.193

Яагаад?

Avatar

малчин 2025-07-13 202.9.46.227

БАТСУУРИЙГ БОЛ ДАВАХГҮЙ Л БАЙЛАА. БҮРЭНТӨГС ЯАХАВ ХӨЛ СУЛТАЙ ХҮН. АЮУМШИГТАЙ ГЭЧИХЖЭЭ

Avatar

Нэргүй 2025-07-13 66.181.179.56

өсөхбаярыг давахгүй байгаа хүн яаж батмагнайг давах билээ

Avatar

Нэргүй 2025-07-13 203.98.77.101

ОДОО ИНГЭЭД ИХ ДОЛООЛТ, ПЯЛДАГАДАЛТ НЬ ЭХЛЭХ ШИВ ДЭЭ. ӨӨРСДӨӨ ИНГЭЭД ЗҮГЭЭР БАЙГАА ХҮНЭЭ ЦАГААН ХЭЛ АМААР БУДАЖ ТОГОС ШИГ БОЛГООД ТЭГЭЭД СҮҮЛДЭЭ ТҮВШИНБАЯР ШИГ БОЛГОДОГ ШҮҮ. ЗҮГЭЭР Л ОРХИ Л ДОО. САЙХАН БАРИЛДЛАА, АРСЛАН БОЛЛОО. ТЭГЭЭД Л БОЛОО Ш ДЭЭ. ЯАХАВ ТҮҮХ ЭНЭ ТЭРЭЭ АЯТАЙХАН БИЧ Л ДЭЭ. ХУДЛАА ПОПРООД БАЙХ ЮМ. ЯАСАН Ч ХОШНОГО ДОЛООХ ДУРТАЙ ЮМ БЭ ДЭЭ н**ш ГЭЖ… УНШИХААС Ч ОГИУДАС ХҮРМЭЭР…

Avatar

Нэргүй 2025-07-13 66.181.180.246

сайн бөх, сайхан ч хүү, энэ байтугай амжилт үзүүлж, түмэн олноо баясгаж, цэнгүүлэх болно.

Avatar

Дэл 2025-07-13 202.55.188.123

допингийн шинжилгээнд бүдрэхгүй бол мундаг байлаа

Avatar

Нэргүй 2025-07-13 124.217.189.70

MCS yriag n hiitsn

Avatar

Нэргүй 2025-07-13 59.153.114.201

Тун ч магадгүй гэж бодогдоод байгаа

Avatar

Нэргүй 2025-07-13 66.181.179.23

Заа Түйн гол гэснээс Заг Байдраг Түйн голоор үлдэж Их Нүүдлээс маань хоцорсон ахан дүүс юу билээ? 1 л таньдаг болчих чинь.

Avatar

Нэргүй 2025-07-13 66.181.179.23

За дүү хүүг 2 түрүүлчвэл л жаахан тоосхийе дээ.

Avatar

зочин 2025-07-13 66.181.160.121

Хөөрхий тэр Баянхонгор чинь хөлийн таван хуруундч хүрдэггүй бөхтэй нутаг юм байна шдэ.. Гатаж гоцорсон газар байналдөөө

Avatar

Үргэлж дундажийг 2025-07-13 202.126.91.157

100 гр татсан Баруун Монголооо үзэн яддаг , Сэтгэлийн хөөрөлд цаг үргэлж автдаг Халх сэтгүүлчийн нийтлэл юмуу гэлтэй……

Avatar

Зочин 2025-07-13 202.126.91.57

Зүгээр л тэр азтай бандиа магт, эрт урьдын улирсан баларсан жалга довны хэрүүлээ боль оо, угаасаа Баянхонгорын бөх гэж юу байдаг юм бэ, хаяа нэг аз нь гийсэн Баагий л гарахаас суурь углуурга араа бол байхгүй л газар ш дээ

Avatar

Бөхийн хорхойт 2025-07-13 59.153.115.143

ганц мэдээн дээр дугуй бай даа

Avatar

Нэргүй 2025-07-13 202.9.41.48

Ар еврийн хаалга, элдэв кран татаасгуйгээр бохир бухнийг таягдан хаясан жинхэнэ шударга наадмыг Баянхонгорынхон харуууллаа. Монголд шударга есыг жинхэнэ утгаар нь БН-ынхон Зандан ЕС-аар манлайлуулан эхлуулэх нь. Мнголчууд авилга; муу бухнээс ангид байж, еедлен дэвжих замдаа гарлаа

Avatar

Нэргүй 2025-07-13 66.181.179.23

Үхсэн элийн чинь Баянхонгорын бөх түрүүлсэн болохоор л шударга ёс мандах.
Батсуурь уначаад ноднингийн "Хатан Гоо бөх" шиг тамирчин хүн байж ичихгүй хүний даваа булаах гээд "жудаг" нэхээд, түрүүлээгүй байж боорцгоо тараагаад ч…чвал дэмжээд түймэр үлээгээд наадмыг мадаам болгоод явчих хангалттай фэн бэйс нь байна штэ. Тэгээгүй унаснаа шударгаар шууд хүлээн зөвшөөрч чаддаг болохоор л хэрүүлгүй наадам боллоо за. Бусадыг нь бол тэр сонгосон дүнкүү тэргүүнүүддээ л хэл.

Avatar

Зочин 2025-07-13 202.126.91.57

Занданшаа ЕС болонгуутаа гялс найруулчихсан юм биш үү, муу юмандаа ч нүгэлтэй сайн л даа, муу туучий, кк

Avatar

Жалга дов 2025-07-13 122.201.31.124

жалга довны юм бичихээ больмоор юм. Бас бөхийн үнэнд гүйцэгдлээ ч гэх шиг, аюумшигтай гэх шиг, олон нийтэд зориулж бичиж байгаа бол илүүц үгийн хэрэггүй

Avatar

Сэтгүүлч нэртэн 2025-07-13 103.57.94.248

Үүнийг бичигч Монгол орны болон Монгол хэл, найруулгын талаархи мэдлэгээ дээшлүүлнэ үү? Хэвлэл мэдээлэл бол хүмүүсийг хий хоосон хөөргөх биш, харин ч мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх хэрэгсэл баймаар. Дор хаяж Монголын газрын зургаа дэлгэж хараад Жинст сум Их Богд уулын ард талд уу, өвөр талд уу гэдгээ нягталчихмаар байх юм. Мундаг арсланд амжилт хүсье. Бөх гэлтгүй, бүх салбарт ингэж цус сэлбэх цаг болсон

Avatar

Монгол орон 2025-07-13 202.126.91.157

за за Манай Монголчууд Найр Наадамдааа Үнэхээр ЧИН СЭТГЭЛ гаргацгаахын. Өдөр Тутмыхаа Аж амьдралдаа тэр олон Баяруудадаа гаргадаг ЧИН СЭТГЭЛ-ээ зориулдаг болчихвол ёстой Япон лугаа хөгжих байхдоо.

Avatar

Нэргүй 2025-07-13 103.57.94.248

яг үнэн, үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг болчихвол болох нь тэр шүү

Avatar

Нэргүй 2025-07-13 202.179.26.249

ёстой арчаад арчаад гараад ирлээ дээ энэ хүү.

Avatar

Нэргүй 2025-07-13 59.153.114.201

Яг үнэн үү? Буруу гарын компани ивээдэг юм байна?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж