
Судалгаанаас харахад интернэтэд нэвтэрч байгаа нийт хүмүүсийн талаас илүү хувь буюу 57 хувь нь хобби болоод энтертайнментийн чиглэлийн мэдээлэл хайх зорилготой байдаг байна. Энтермайнт гэдэгт дуу, кино татаж авах, үзэх зэрэг орж байгаа юм. Гэхдээ энэ үзүүлэлт орон бүрт харилцан адилгүй байна. Жишээлэхэд Туркийн интернэт хэрэглэгчдийн бүр 75 хувь нь дээрх чиглэлийн мэдээлэл хайдаг бол Саудын Арабт дөнгөж 35 хувьтай байгаа юм.
Харин хамгийн тоглоомчин улсаар Хятад улс тодорчээ. Тус улсын интернэт хэрэглэгчдийн 61 хувь нь тоглоом тоглох зорилгоор цахим ертөнцөд зочилдог хэмээсэн судалгаа гарав.