БЗД-ийн үйлчилгээний газруудад шалгалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

БЗД-ийн үйлчилгээний газруудад шалгалт хийлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Архигүй дүүрэг” аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт дүүргийн Тамгын газар, Үйлдвэрлэл, үйлчилгээ, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс хамтран хяналт, шалгалт зохион байгуулсан байна. Шалгалтад  архи, согтууруулах ундаа худалдан борлуулж түүгээр үйлчилдэг 27 хүнсний дэлгүүр, 23 үйлчилгээний газар хамрагджээ. Шалгалтын явцад “Булаг Цайдам”, “Цорс Тайж”, “Сургуулийн тавилга”, “Цэлмэг халиун” “Зуны Бадрал”зэрэг зэрэг 13 хүнсний дэлгүүр, “Хэрлэн”, “Нийслэл лаунж”, “Неон” караоке баар зэрэг газрууд зөрчилтэй байсан тул хуулийн дагуу согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөл олгохгүй байх саналыг Нийслэлийн Захирагчийн албанд хүргүүлсэн байна.

                                    Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж