
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Архигүй дүүрэг” аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт дүүргийн Тамгын газар, Үйлдвэрлэл, үйлчилгээ, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс хамтран хяналт, шалгалт зохион байгуулсан байна. Шалгалтад архи, согтууруулах ундаа худалдан борлуулж түүгээр үйлчилдэг 27 хүнсний дэлгүүр, 23 үйлчилгээний газар хамрагджээ. Шалгалтын явцад “Булаг Цайдам”, “Цорс Тайж”, “Сургуулийн тавилга”, “Цэлмэг халиун” “Зуны Бадрал”зэрэг зэрэг 13 хүнсний дэлгүүр, “Хэрлэн”, “Нийслэл лаунж”, “Неон” караоке баар зэрэг газрууд зөрчилтэй байсан тул хуулийн дагуу согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөл олгохгүй байх саналыг Нийслэлийн Захирагчийн албанд хүргүүлсэн байна.
Д.Жаргал
Зочин 2012-04-02 124.158.124.170
Мөн энд тэнд байрны хонгилд байгаа барилгын материалын нэртэй архиддаг, биллярддаг хүүхэн цуглуулдаг газруудыг бас
Зочин 2012-04-02 124.158.124.170
Хөдөө аж ахуйн яамны замын урд байрладаг Цагдаагийнхнй цаг наргүй ажиллуулдаг баарыг шалгаачээ.
wery 2012-04-02 103.3.29.114
Олон жилийн туршлагатай трейдэр форекс арилжааны богино хугацааны маш өндөр чанартай, чадварлаг трейдэр бэлтгэх сургалт явуулах гэж байна. Жич Цөөн тооны хүмүүстэй тулж ажиллах тул та яараарай. Утас 91111591
Zoshin 2012-04-02 82.145.210.161
Zov sh dee bolj l bna