АН-ын их хурал тавдугаар сарын 6-нд болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл эхлэх гэж байгаатай холбогдуулан Ардчилсан нам VIII их хурал тавдугаар сарын 6-нд товлогджээ. Тус хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвших нэг хүнийг сонгох нууц санал хураалт болох юм байна.

Анхдугаар зөвлөлдөх санал асуулга эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга өнөөдөр, маргааш хоёр Төрийн ордонд болно. Тэгвэл Анхдугаар зөвлөгөөн яг одоо Төрийн ордонд эхэлж байна. УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ажлын хэсэг байгуулсан бөгөөд үүний дагуу Зөвлөлдөх санал асуулга явуулах ёстой гэж үзэн тогтоолын төсөл баталсан.  Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдыг Үндэсний статистикийн хорооноос олон улсын аргачлалын үндсэн

МҮЭХ даваа гаригт тайван жагсана

Тэд энэхүү жагсаалаар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг хангуулах, долоон төрлийн татварын нэмэгдэл иргэдийн нуруун дээр бууж буй бодит хүнд дарамтыг арилгах, сонгуулийн амлалт-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ, Засгийн газраас шаардах ажээ.

Улсын чанартай хотуудыг аймаг болгосон нь зөв үү?

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын уулзалт “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ.

Баатруудын баг ялав

Оддын хөлбөмбөг” нэртэй тоглолтод урлаг, спортын алдартнууд багтсан юм. Энэхүү тоглолтыг Монголын хөлбөмбөгийн холбооны маркетингийн хэлтсээс зохион байгуулсан бөгөөд тоглолтын тасалбарын орлогийг Аутизмыг таниулах сарын аянд зориуллаа.

Монголд Ерөнхийлөгчийн засаглал тохиромжгүй гэв

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Одоо хоёр дахь буюу “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох нь” сэдвийг хэлэлцэж байна

”Засаг захиргааны удирдлагын бүтэц шаардлагатай”

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга” хуралдаан нь “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр үргэлжилж байна. Энэ сэдвийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат товч танилцууллаа.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж