Израилийн Элчин сайдын яамны хоёр ажилтан Лхагва гаригт Вашингтон Д.С дахь Еврейн музейн ойролцоо халдлагад өртөж, амиа алджээ. Лхагва гаригийн орой 21:08 цагийн үед цагдаа нар олон удаа буун дуу сонсогдлоо гэсэн дуудлага хүлээн авсан аж. Хохирогчдын халдлагад өртсөн газрын ойролцоо Холбооны мөрдөх товчооны оффис байрладаг. Элчин сайдын яамны ажилтнууд Еврейн музейд болж байсан еврейчүүдийн арга хэмжээнд оролцож байгаад ойрын зайнаас буудуулсан гэдгийг яамны хэвлэлийн төлөөлөгч Наим Коэн хэлжээ.
Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм энэ талаар хэлэхдээ "Бид энэ хэргийг эрчимтэйгээр мөрдөн шалгаж байна. Энэ халдлагыг үйлдсэн этгээдийг бид шүүх болно" гэв.
3,595.72






















































Холбоотой мэдээ