АТГ-ын ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн төвд ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн төвийн Барилга угсралтын хяналтын хэлтсийн дарга М.Ган-Эрдэнэ, төлбөр авах цэг, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Т.Ганбаатар, Зам барилгын итгэмжлэлийн төв лабораторийн эрхлэгч Д.Мөнхтүвшин, зураг төслийн магадлал стандартын хэлтсийн дарга Д.Сарандулам, Зам засвар, арчлалт, хяналтын хэлтсийн дарга А.Гантулга, Захиргаа хуулийн хэлтсийн дарга П.Пүрэвуянга нарт тус төвд ажиллах ажлын зорилго, чиглэлийг танилцууллаа.

ТВ-50: Цуврал тэмцээн волейболоор эхлэв

Монгол улсад ТВ-н салбар үүсч хөгжсөний 50 жилийн ой 2017 онд тохиож байна. Энэ түүхт ойн хүрээнд МҮОНРТ-ээс олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Спортын цуврал тэмцээнүүдийн нээлтийн тэмцээн болох волейболын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд /2017.04.29-30/ Спортын төв ордны ”А” зааланд амжилттай болж өнгөрлөө.

Доллар 2418 төгрөгтэй тэнцлээ

2016 оны арваннэгдүгээр сард 2720 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш аажим аажмаар уруудсаар 2418 буюу нийтдээ 300 төгрөгөөр буураад байна.

“Нээлттэй хаалганы өдөр” аян зохион байгууллаа

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын Увс аймаг дахь салбар нэгжийн үйл ажиллагааг сурталчлах нэг сарын аяныг эхлүүллээ.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж