Машиндаа угаартаж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Машиндаа угаартаж нас баржээ

“Баянгол дүүргийн X хороо, Зүүн Нарангийн гудамжинд нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Төв аймгийн Лүн сумын харьяат 20 настай, эрэгтэй Ц, тус аймгийн Эрдэнэсант сумын харьяат,  “Газарчин” дээд сургуулийн оюутан, 20 настай эмэгтэй Д нар БРА 34-64 дугаартай “Mitsubishi Lancer Cedia” машинд угаартаж, нас барсан байжээ. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж