Microsoft-ын хэлж байгаагаар энэ төсөл нь хэдэн сая машины онлайн аюулгүй байдлыг сайжруулна гэж мэдэгдэлээ.
Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчээс ямар нэгэн мэдлэгийг шаардахгүйгээр хуучин хувилбаруудыг олж чимээгүй (silent) шинэчлэх юм байна. Хэрэв хэрэглэгч нь уг update-ыг хийхийг хүсэхгүй бол шууд устгах (uninstall) сонголттой байна гэж Microsoft мэдэгдэлдээ дурджээ.
Шинэчлэл нь Windows XP, Vista болон 7 системүүд дээр явагдана. Эхний ээлжинд Австрали болон Бразил улсаас эхлэж шинэчлэл явагдах юм байна. Үйлдлийн систем нь Windows XP байвал IE8, харин Vista, 7 бүхий үйлдлийн системтэй бол IE9 –руу шилжүүлэх юм байна. Ингэснээр 10 жилийн өмнө бүтээгдсэн IE6-г үгүй болгох том ажил хэрэгжих юм.
Microsoft-ын судалгаагаар дэлхийн хөтөч хэрэглээний 8,3% нь IE6-г ашиглаж байгаа бөгөөд үүнээс хамгийн том байр суурийг Хятадууд дотоодынхоо хэрэглээний 28%-ын хэрэглээтэйгээрээ эзлэж байна.
Одоогоор IE хамгийн их хэрэглээтэй хөтөч хэвээрээ байгаа бөгөөд хөтөч хэрэглээний 52%-г эзлэж байна. Удаагаар нь Mozilla-ын Firefox, Google-ын Chrome ороод байгаа юм.
Ийм хуучин хөтчөөс болж вэб хөгжүүлэлтэд асар их цаг зарцуулдаг, олон янзын өөрчлөлт гардаг байсан зовлон үгүй болж байна. Үүнтэй зэрэгцэн Google-ынхэн ч хуучин хувилбар бүхий хөтчүүдэд өөрсдийн app-уудыг ажиллахгүй гэсэн шууд мэдэгдэл хийдэг болсон нь үүнд зориулж хөгжүүлэлт хийх цагаа багасгасан сайн арга болтой. Томчууд ингэж шийдсэн учир бид ч ингэж шийдвэрлэж болох юм. Цаашид IE6 дээр сайт ажиллахгүй байна гэсэн гомдол хүлээж авахгүй.