Исланд Палестиныг хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Исланд Палестиныг хүлээн зөвшөөрөв

Тус орны парламент Палестины тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрөв. “Исланд ийм алхам хийсэн Европын анхны орон болж байна. Тэр улсыг албан ёсоор зөвшөөрсөнийг зарлах эрхийг надад өгсөн” хэмээн Гадаад хэргийн сайд Оссур Скарфедиссон тайлбар хийлээ.

Парламентын шийдвэрээр Палестиныг 1967 оны Зургаа хоногийн дайны өмнөх хилээр Рейкьявик хүлээн зөвшөөрсөн байна. Депутатууд израильчууд ба палестинчуудад хандан энхийн хэлэлцээр явуулахыг уриалжээ. Өнгөрсөн долоо хоног палестинчуудад  дипломат амжилт авчирав. Тэд эхлээд ЮНЕСКО-гийн албан байранд тугаа өргүүлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж