
намын залуучууд дундаас аливаа юманд арай нэг өртөмхий, хаа явсан
газраа хэл ам таталж, ах нарыгаа ам хэлээр өдөж явдаг нь УИХ-ын гишүүн
Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нар. Ямар үгүйдээ л залуучуудын “Нэг Ардчилал”
клубыг байгуулж, “Монгол хүн 2020” хөтбөлбөрийн хэлэлцүүлэгтэй
давхцуулан “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” нэртэй бас нэг хэлэлцүүлгийг
орон нутагт зохион байгуулж, зардал мөнгө үрж явах билээ. Тэд саяхнаас
“Надад нэг санал байна” сэдвээр залуучуудын дунд онлайн хэлэлцүүлэг
зохион байгуулж, интернэтээр санал авч эхлээд байгаа. Өнгөрөгч бямба
гаригт NTV телевизийн Нандиагийн ток шоунд уригдсан эрхмүүд бага насны
мөрөөдөл, хөгжилтэй, хошин дурсамжуудаасаа оюутнуудтай хуваалцав.
УИХ-ын
гишүүн Лу.Гантөмөрийн хувьд хар багаасаа л жолооч аавынхаа ачаа машиныг
асаагаад 200-300-хан метр ч болтугай яваад үзчих юмсан гэж мөдөөддөг
байж. Гэвч аав нь “Хөвгүүд машины кабинд нэг л суучих юм бол жолооч
болчихно, түүний оронд ном унш” гээд ойртуулдаггүй байж. Тиймээс эрхэм
гишүүн одоо хүртэл ачааны машин жолоодож үзээгүй, өөр бусад “ухамсартай”
мөрөөдлөө бол биелүүлсэн гэнэ. Харин Х.Тэмүүжин гишүүн багадаа “Сансрын
нисэгч болох юмсан. Тогоо дүүрэн хуушуур авч, сансарт гараад
ганцаараа иднэ дээ” гэж мөрөөддөг байжээ. Тэр энэ тухайгаа
“Завсарлагааны цагаар сургуулийн хажуугийн гуанзнаас коструль дүүрэн
хуушууртай тогооч эгч орж ирээд сургуулийн коридороор явахад аймаар гоё
үнэртдэг байлаа. Хааяа мөнгөтэй яваад 2-3 хуушуур аваад ангидаа ороод
ирэхэд хөвгүүд нэг дайраад л гартаа тал хуушууртай үлдэнэ шүү дээ”
хэмээн үнэхээр л тэр үеэ санагалзсан мэт шүлсээ залгиж байгаад ярив.
Гэвч удалгүй мань эрийн мөрөөдөл ч бас бусад хүүхдүүдийн адил
өөрчлөгдөж, эхлээд архитектор, дараа нв хуульчийн мэргэжлийг сонгосон
гэнэ.