Нийслэлийг ”атгагч”

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Нийслэлийг ”атгагч”

Нийслэлийн 372 жилийн ой маргааш тохионо. Ойн өдрөөр нийслэлийн өнгө төрхийг нэмэх, нийслэлчүүдийг ая тухтай, аюулгүй, сайхан амьдрах нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байгаагаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр тай­лагнах учиртай. Тэрбээр Ардын намынх. Энэ ч утгаараа нийс­лэлийн Ардын намыг мөн даргалж байгаа юм. Нэг үгээр хэлбэл Ардын намынхан нийслэл дэх төрийн болон намын ажлыг тэр чигт нь Г.Мөнхбаярт даалгасан. Харин хотын дарга үүний хариуг хэрэгжүүлж байгаа, зохион бай­гуулж буй ажлаараа харуулахыг зорьж яваа хэмээн ярих хүмүүс байдаг. Нийслэлд өнгө нэмсэн барилга байгууламж, усан оргилуур, тоглоомын талбай, шинэ гүүр, зам гээд олон бүтээн байгуулалт бий болж байгаа ч бид харж буй. Хааяа өөрийн хийж байгаа ажлаа хэвлэлийнхэнтэй цуг шалгадгийг эс тооцвол дажгүй ажиллаж яваа хүн. Гэхдээ тохижуулсан бүхнийг нь хэдэн сарын дараа харахаар хэдэн жилийн нүүр үзсэн юм шиг байдалтай болдог гэхэд болно. Үүнийг нь чанаргүй ажил гэх үү, эсвэл иргэдээс болсон гэх үү хэлж мэдэхгүй юм. Ямартай ч түүний хийсэн, бүтээснийг мэдэхгүй бас эргэлзэж байгаа хүмүүс байвал саяхан нэг сонин дээр энэ тухай нь тодорхой бичсэнийг нь олоод харчихад илүүдэхгүй байх. Учир нь нийслэлчүүд бүгд түүний хийснийг үнэлэх албагүй. Бас сэтгэл дундуур явдаг хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Сайн, муу янз бүрээр дуудуулж байгаа Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт нийслэлийн 372 жи­лийн ойн мэндийг дэвшүүлмээр байна.
Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж