Төв аймгийн “Монгол туургатан” театраас “Хязгааргүй” моно операг энэ сарын 12-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглосон билээ. Ердөө ганц удаа хэмээж байсан ч театрын урлагт шинэ өнгө нэмэхээр тус театрын уран бүтээлчид “Хязгааргүй” моно операг дахин тоглохоор болсноо зарласан юм. Тоглолт энэ сарын 21-нд хийхээр төлөвлөж байсан ч моно операгийн гол дүрд тоглосон “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал хамтлагтайгаа Европын орнуудад аялан тоглолт хийхээр замд гарсантай холбоотойгоор хойшилжээ.
Одоогоор уран бүтээлчид ирэх арваннэгдүгээр сарын 10-нд тоглохоор ярилцаж байгаа аж.
М.Дөл