Роман Полански Цюрихийн шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Роман Полански Цюрихийн шагнал хүртжээ

Найруулагч Роман Поланскид кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Цюрихын кино наадмын шагнал хүртээжээ. Өдгөө 72 настай, польш найруулагч 2003 онд “Төгөлдөр хуурч” киногоор “Оскар”-ын шилдэг найруулагчийн шагнал хүртэж байсан юм. Түүнийг 2009 онд 13 настай охиныг садар самуунд уруу татсан хэрэгт буруутган Швейцарийн цагдаа нар баривчилснаас хойш шоронд хоригдож байсан юм. Тэрбээр шагнал гардан авахдаа “Би юу хэлэх вэ дээ. Оргүйгээс охинтой нь дээр гэдэг” гэж хэлсэн гэнэ. 2009 онд Поланскиг Францаас Швейцарид ирэх үед онгоцны буудлаас баривчилсан ажээ. АНУ түүнийг батлан даалтад гаргах хүсэлт тавьсан авч Швейцарийн тал татгалзсан хариу өгсөн байна. Тэрбээр Цюрихийн кино наадам дээр хүнд хэцүү үед дэмжиж байсан хүмүүст талархлаа илэрхийлж, өөр үг хэлж чадахгүй нь гэсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж