Ухаалаг утас, өндөр хурдтай интернетийг оройн цагаар хэрэглэх нь хүний нойрноос дунджаар 25 минут хороодог гэж Италийн Бокконийн их сургуулийн мэргэжилтнүүд үзэж байна.
“Хоногт 7–9 цаг унтаж байж хүний бие сэргэг, ядрах, алжаах нь бага байдаг. Гэтэл ухаалаг утас, интернетийг үдшийн цагаар их ашигласнаас нойр хулжих, тайван нойрсож чадахгүй байх зэрэг олон асуудал тулгарсаар байна. Хэдийгээр 25 минут гэдэг төдийлөн урт хугацаа биш мэт сонсогдож буй ч энэ хэвшлээс үүдсэн сөрөг үр дагавар аажмаар эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлэхийг үгүйсгэх аргагүй” гэж судалгааны багийн ахлагч Франческо Биллари онцолж буй.
Мөн 13-30 насны хүмүүс, залуус нойргүйдэлд их нэрвэгддэг, 31-59 насны хүмүүс хангалттай нойр авч чаддаг гэж судалгаанд дурджээ.
Эх сурвалж: CCTV