БНХАУ болон АНУ-ын өнгөрсөн саруудад бие биедээ хатуурхан импорт болон экспортын бараанууд дээр татвар ноогдуулахаар сүрдүүлээд байсан билээ. Харин АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин болон БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян нар хаалттай хаалганы цаана худалдааны дайны талаар дахин хэлэлцэж, эерэг үр дүнд хүрэхээр төлөвлөж байгаа аж.
Гарч болзошгүй эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлж, талууд ийнхүү шинэ гэрээ хэлэлцээ хийхээр бэлтгэж байгаа аж. Гэвч БНХАУ болон АНУ бие биедээ бууж өгөх сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн нь байдлыг улам хүндрүүлж байна. Саяхан Трампын засаглал дотоодын нийт бүтээгдэхүүнээ дөрвөн хувь буюу 20 их наяд ам. долларт хүргэж чадсаныг том амжилт хэмээн тодотгоод байна.
Мөн өнгөрсөн өдрүүдэд дэлхийн зах зээлд хятадын юань ам.доллартай харьцах ханш суларч байгаа тоо үзүүлэлтүүд ажиглагдаж байгаа аж.
Г. Батмандах
Эх сурвалж: Bloomberg, Reuters