Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Үер бууж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас маргааш /2018.07.26/ үер бууж болзошгүйг анхаарууллаа. Тодруулбал, маргааш өдөр  баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, 29-нд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-28-нд говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж