
Энэ жилийн хоёрдугаар сард Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев “ард түмний” IPO явуулахад улсын хэд хэдэн том компанийг хамруулах саналыг гаргасан байлаа. Тэдний хувиас бие даасан “Самрук-Казына” санд төвлөрүүлэн казахуудыг үндэсний компанийн хувьцаа эзэмшүүлэгч болгоно гэж Назарбаев шийдсэн байлаа. Бие даасан “Самрук-Казына” сан нь компани ба банкуудын хувьцааны 78,5 тэрбум ам.долларыг эзэмшдэг. Келимбетовын хэлснээр хамгийн түрүүнд цахим сүлжээний KEGOC компани ба нисэхийн Air Astana ба нефть дамжуулах Казтрансойл компаниудын хувьцаанаас ард түмэндээ тараах гэнэ.
Ш.МЯГМАР
"Ардын эрх" сонин