Н.Учрал: Би ямар ч холбоонд элсээгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Н.Учрал: Би ямар ч холбоонд элсээгүй

Н.Учрал: Би ямар ч холбоонд элсээгүй

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Н.Учрал, Т.Аюурсайхан, Л.Энхболд нарын долоон гишүүнийг нам дотроо ‘Дэвшилтэд холбоо’-г байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учралаас тодруулахад ‘Зарим хэвлэлээр ийм холбоо байгуулагдсан талаар, мөн намайг гишүүнээр элссэн юм шиг мэдээлэл зурагтайгаа яваад байх шиг байна. Энэ холбооны талаар надад ямар ч ойлголт алга. Ийм холбоонд албан ёсоор гишүүнээр элсээгүй’ гэх тайлбарыг өглөө.

Түүнчлэн тэрээр ‘Ер нь, манай нам улс, эх орноо яаж өнгөтэй, өөдтэй авч явах вэ, ард иргэдээ хэрхэн ажилтай, орлоготой болгох вэ, хууль тогтоомж дээр хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг асуудалд нээлттэй, хамтарч ажиллахад бэлэн. Одоо бол ямар нэг холбоо болон жигүүр байгуулснаараа асуудлыг шийдэх нь өрөөсгөл. Гол арга зам биш юм. Өнөөгийн парламентад МАН 65 суудал авсан. Тиймээс илүү эв нэгдэлтэй байх ёстой. Ер нь, 2020 онд МАН-д дүн тавих учраас холбоо, жигүүр байгуулахаасаа илүүтэй хамтын ажиллагаагаа нэн тэргүүнд тавих хэрэгтэй байна’ хэмээн тодотголоо.

Эх сурвалж: newspress.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж