“Улсын хөгжлийг инженерүүд тодорхойлдог”

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

“Улсын хөгжлийг инженерүүд тодорхойлдог”

“Улсын хөгжлийг инженерүүд тодорхойлдог”

Энэ удаагийн дугаарын зочноор Монгол-Германы Ашигт малтмал технологийн их сургуулийн Сургалт хариуцсан дэд захирал, Химийн профессор Б.Батцэнгэлийг урилаа.

–Танай сургуулийг боловс­ролын салбарт “жишиг” хэмээх тодот­голыг бий болголоо гэж үнэлэх хүн олон байна. Улсын төсвөөр барьсан гэж сонссон?

Герман улс хамгийн сайн инженерүүдтэй. Тэнд боловсрол эзэмш­сэн мэргэжилтнүүд дэл­хийд үнэлэгддэг. Харин манай улсын хувьд энэ чиглэлийн болов­сон хүчин бэлтгэх нь бага байсан. Тиймээс нийгэмд энэ төрлийн мэр­гэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ их байна. Гэтэл манай ихэнх их, дээд сургууль ихэвчлэн эдийн засаг, хуулийн чиглэл рүү хошуурах юм. 2011 онд манай улсад ХБНГУ-ын канцлер айлчилсан юм. Тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөх инженер бэлтгэхэд туслалцаа үзүү­лээч гэсэн санал тавьсан юм билээ.

–Хоёр жилийн хуга­цаанд судалгаа хийж байж хөрөнгө оруулсан гэж байсан?

-Хоёр жилийн хуга­цаанд зах зээлийн судалгаа хийсэн. Манайд ямар салбарын инженер шаардлагатай байна вэ, эрэлт хэрэгцээ нь хаана байна. Мөн энэ сургууль нь ШУТИС, МУИС-ийн харъяа байх уу эсвэл биеэ даасан сургууль байх уу гээд зөвлөлдсөний эцэст хоёр улсын зүгээс инженерийн чиглэлийн загвар сургууль байгуулъя гэсэн шийдэлд хүрсэн байдаг. Ингээд 2013 онд Засгийн газрын тог­тоо­лоор анх үүсгэн байгуулагдсан.

–Судалгаагаар ямар чиглэлийн инженерийн эрэлт хэрэгцээ илүү байна вэ?

-80 гаруй компани дээр хийсэн судалгаагаар механик инженер, уул уурхайн боловсруулах инженер, байгаль орчны инженер хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэд хүрч энэ гурван чиг­лэлээр анх хичээлийн хөтөлбөр боловсруулж эхэлсэн. Үүний дараа үйлд­­вэрийн эдийн засагч гэсэн хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ чиглэлээр элс­сэн хүүхдүүд одоо II дамжаанд орчихсон байна.

–Дахин мэргэжил нэмнэ гэж ярьж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байна?

-Зах зээлийн хэрэг­цээг харж байна. Цахил­гааны, энергийн, сэргээгдэх эрчим хүчний инженер хэрэгтэй байна гэсэн. Тиймээс манай сур­гууль мехатроник, сэр­гээг­дэх эрчим хүчний шинэ анги нээхээр бэлтгэж байна.

–Танай сургуулийг “цогцолбор” гэж тодорхойлмоор санагдсан. Дараагийн ээлжийн оюутны байрны бүтээн байгуулалт хэзээ эхлэх вэ?

-Манай оюутны байр 160 хүний баг­таамжтай. Гэтэл сур­гууль маань 600-700 оюу­тан хүлээж авах хү­чин чадалтай. Хоёр улсын Засгийн газрын зүгээс 2018 онд багтаагаад дотуур байрны өргөтгөлийн ба­рилгын ажлыг эхлүүлнэ гэж төлөвлөсөн. Харин 2019 оноос тусгай лабора­то­р­иудынхаа барилгыг барина.

–Байршлын хувьд яагаад Налайх дүүргийг сонгосон юм бол?

-Цогцолбор хэлбэрээр барих учир оюутнуудыг аль болох хотоос хол байлгахаар төлөвлөсөн. Учир нь хүүхдүүд их хотын стресс, бөглөрлөөс болж хичээлээсээ хоц­рох, таслах үйлдэл ажиг­лагддаг. Тиймээс сур­гуулиудыг хотоос гар­гах, цогцолбор болгох бодлогыг одоо ч Засгийн газар дэмжиж байгаа. Мөн сургуулийн үйл ажил­лагаа, бүтээн бай­­гуу­лалтыг дагаад Налайх дүүрэг ч хөгжих боломжтой.

-“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” чуулганы үеэр инженерийн чиглэлээр сурах хүүхдийн тоо бага байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байсан?

-Инженерийн чиг­лэлээр сурах нь олон давуу талтай. Аливаа улсын хөгжлийг инженерүүд тодор­хойлдог. Энэ чиглэлийн мэргэ­жилтнүүд үргэлж шинийг эрэлхийлэгч, бүтээгчид байдаг. Тиймээс мэргэжлээ сон­гож буй хүүхдүүд өөрийн хүсэл эрмэлз­лэлээс гадна нийгмийн хэрэгцээ, дэлхий хаашаа явж байгааг харж, судалж байж ирээдүйгээ сонгох нь чухал. Цаашлаад 10, 20, 30 жилийн дараа нийгэмд ямар мэргэ­жилтэн хэрэгтэй вэ гэсэн судалгааг хэзээний гарга­чихсан байгаа. Үүнийг эцэг эхчүүд эртнээс анхаарч, хүүхдээ багаас нь бэлтгэдэг байгаасай.

–Танай сургууль эмэгтэй оюутан олонтой харагдсан?

-Жил ирэх тусам инженерийн чиглэлээр суралцах хүсэлтэй охид ихэсч байна. “Рио Тинто” компани гэхэд 2020 он гэхэд ажилт­нуудынхаа хүйсийг 50:50 хувьтай болгоно гэж зарласан. Эмэгтэйчүүд ч ялгаагүй энэ сал­барт амжилт гаргах боломжтой.

–Танай сургуулийг сонсгосны давуу тал нь юу вэ?

-Инженерийн чиг­лэлийн чадварлаг мэргэ­жил­тэн болж чадвал нэг­дүгээрт, цалин өндөр. Энэ хэрээр таны амьд­ралын баталгаа нэмэг­дэнэ. Манай оюутнууд “Оюутолгой”, “Энержи ресурс” гээд том компа­нид дадлага хийдэг. Тэнднийхээ араас очиход хүн бүр ам сайтай байдаг. Танай оюутнууд үнэхээр өөр байна. Хүнтэй харьцах харилцаа, гадны мэргэ­жилт­нүүдтэй хэлний бэрхшээлгүй ойл­гол­цож байгаа нь таалаг­даж байна. Танайхаас мэргэжилтэн авъя гэсэн хүсэлт тавьдаг нь бидэнд урам өгдөг.

–Төрийн хэвшлийн отгон сургууль нь танайх. Удахгүй анхны төгсөгчдөө хүлээж авах нь?

-Анх 36 оюутантай хичээлээ эхэлсэн. Энэ хүүхдүүд эхлээд нэг жил бэлтгэл ангид сурдаг. Учир нь бүх хичээлийн программ англи хэл дээр явагддаг учир хэлний бэлтгэл хийдэг. Ингээд оюутнууд таван жил сураад энэ жил төгсөх гэж байна.

–Эдгээр оюутны дип­лом Европын ямар ч оронд хү­­лээн зөвшөөрөгдөх үү?

-Бид хичээлийн хөтөл­бөрөө Европын хол­бооны урьдчилсан магадлан итгэмжлэлээр оруул­­сан. Анхны төг­сөлтөө хийсний дараа жин­хэнэ магадлан итгэмж­­лэлд орох эрх үүснэ. Үүний дараа манай сур­­­гуулийн диплом Европын бүх оронд хүлээн зөвшөөрөгдөнө.

–Бүх хичээлийн хөтөл­бөр нь англи хэл дээр явдаг нь танай сур­гуулийн давуу тал гэж бодож байна?

-Инженерийн чиг­лэлийн бүх ном, сурах бичиг, гарын авлага англи хэл дээр байдаг. Мөн гадны зочин багш нар хичээлээ англи хэл дээр заадаг учир хэлний мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Үүнээс гадна манай төгсөгчид дэлхийн аль ч улсад очсон мэдлэг болон хэлний хувьд гологдохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж