Франк Чамизо дээд жиндээ түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Франк Чамизо дээд жиндээ түрүүлэв

Франк Чамизо дээд жиндээ түрүүлэв

Украины нийслэл Киевт энэ сарын 23-25-нд уламжлалт олон улсын тэмцээн боллоо. XXII удаагийн тэмцээнд 23 орны 500 гаруй тамирчин сонгомол, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд олимп, дэлхийн аварга Владимир Хинчегашвили (Гүрж), дэлхийн гурван удаагийн аварга Гажи Алиев (Азербайжан) нар түрүүлж чадаагүй. Тэднийг өнгөрсөн жилийн Парисын ДАШТ-ий мөнгөн медальт, Польшийн дагестан легионер Магомедмурад Гажиев ялж аваргалсан юм. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Гүржийн Гено Петриашвили шигшээ барилдаанд эзэн орны Александр Хоцяновскийд дийлдсэн.

“Рио-2016” олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Франк Чамизо (Итали) Киевт жин өгсч 74 кг-д түрүүлжээ. 86 кг-д Италийн шинэ легионер 2016 оны Европын аварга Шамиль Кудиямагомедов шинэ улсынхаа нэрийн өмнөөс анхны барилдаандаа оролцож, хүрэл медаль хүртэв. Киевт Азербайжаны бөхчүүд дөрвөн алтан медаль хүртсэн бол зохион байгуулагч Украин хоёр, Итали, АНУ, Иран, Польш улс нэг алттай нутаг буцацгаалаа.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:

57 кг: 1. Георгий Эдишерашвили (Азербайжан) 2. Теймураз Ванишвили (Гүрж) 3. Валентин Блясецкий (Украин), Афган Хашалов (Азербайжан)
61 кг: 1. Ахмеднаби Гварзатилов (Азербайжан) 2. Бека Ломтадзе (Гүрж) 3. Йозеф Молнар (Унгар), Жо Колон (АНУ)
65 кг: 1. Магомедмурад Гажиев (Польш) 2. Гажи Алиев (Азербайжан) 3. Владимир Хинчегашвили (Гүрж), Роман Ашарин (Унгар)
70 кг: 1. Андрей Квятковский (Украин) 2. Муртазали Муслимов (Азербайжан) 3. Георге Букур (Румын), Азамат Нуриков (Беларусь)
74 кг: 1. Франк Чамизо (Итали) 2. Франклин Гомес (Пуэрто-Рико) 3. Асхарбек Гулаев (Словак), Дэн Вильмонт (АНУ)
79 кг: 1. Алекс Диеринжер (АНУ) 2. Жабраил Гасанов (Азербайжан) 3. Маххамад Маттагнинья (Иран), Жумбер Квилашвили (Гүрж)
86 кг: 1. Камран Гасемпур (Иран) 2. Ричард Перри (АНУ) 3. Шамиль Кудиямагомедов (Итали), Збигнев Барановский (Польш)
92 кг: 1. Шариф Шарифов (Азербайжан) 2. Жейден Кокс 3. Рилей Лефевер (хоёул АНУ), Ираклий Мицури (Гүрж)
97 кг: 1. Нурмагомед Гажиев (Азербайжан) 2. Абрахам Коньедо Руано (Итали) 3. Александр Гуштын (Беларусь), Омаргажи Магомедов (Беларусь)
125 кг: 1. Александр Хоцяновский (Украин) 2. Гено Петриашвили 3. Георги Мешвилдишвили (хоёул Гүрж), Роберт Баран (Польш)

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж