Лондон хотын Гатвик нисэх буудлаас хөөрөхөөр зэхэж байсан Боинг-777 онгоцны нисгэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн баривчилжээ. Их Британийн агаарын тээврийн нисгэгчийг онгоц хөөрөхөөс хэдхэн минутын өмнө баривчилсан байна. Согтуу нисгэгчийн талаар нисэх буудлын ажилтан цагдаад мэдээлжээ. Нисгэгчийг баривчилснаас Мауритиус хүрэх нислэг бүтэн хоёр цагаар саатжээ. 49 настай нисгэгчийг зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Б.ТУЯА