ХСҮТ хавдрын туяа эмчилгээтэй холбоотой мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2025.03.13-нд нийтлэгдсэн

ХСҮТ хавдрын туяа эмчилгээтэй холбоотой мэдэгдэл гаргав

ХСҮТ хавдрын туяа эмчилгээтэй холбоотой мэдэгдэл гаргав

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн амбулаторийн үзлэгийн тоо жил бүр өсч байгаа харамсалтай статистик бий. Гэвч хавдраар өвдөж байгаа олон мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх улсад ганц байдаг эмнэлгийн тоног төхөөрөмж хүртээмжгүй байгаа талаар өвдсөн иргэд хэлж буй. Хамгийн сүүлд гэхэд хоёр хоногийн өмнөөс хавдрын туяа эмчилгээний аппарат ажиллахгүй болсноос хүмүүс эмчилгээндээ ороогүй болохыг өвчтнүүдийн ар гэрийнхэн цахим хуудаст бичиж байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хавдар судлалын үдэсний төвөөс өнөөдөр /2025.03.13/ мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, 2019 онд ашиглалтад орсон туяа эмчилгээний орчин үеийн өндөр хүчин чадал бүхий шугаман хурдасгуурт аппаратын нэг Clinac IX- гэмтэл гарсны улмаас гуравдугаар сарын 11-нээс ажиллахгүй болсон.

Хоёр өдөр засварын баг ажиллаж, гэмтлийг тодорхойлсон бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжийг захиалсан. Гэмтлийг засах хүртэл тус аппарат дээр эмчилгээнд орж байсан хүмүүсийг бусад хоёр аппарат руу шилжүүлэн ажиллааар болсон гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж