Кисэносато башёг орхиж, зодог тайлах асуудал дахин сөхөгдлөө

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Кисэносато башёг орхиж, зодог тайлах асуудал дахин сөхөгдлөө

Кисэносато башёг орхиж, зодог тайлах асуудал дахин сөхөгдлөө

Мэргэжлийн сүмогийн дэвжээнд олон жилийн дараа төрсөн япон аварга Кисэносато зодог тайлж мэдэхээр байдалд хүрлээ.

Токио хотноо үргэлжилж буй хацү башёгийн тав дахь өдрийн барилдаанд өвдөг шороодсоноор ёкозүна Кисэносато башёг орхихоор шийджээ. Тэрбээр эхний таван өдрийн барилдааны дараах байдлаар ердөө ганц даваа авч, дөрвөн унаатай байсан юм.

Сүмогийн дээд ёкозүна цолтон башёгийн эхний таван өдрийн барилдаанд дөрөв унасан нь сүмогийн түүхэнд 65 жилийн тохиож буй тааруу амжилт ажээ.

Мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна Кисэносато ийнхүү аварга болсноосоо хойш таван башё дараалан тэмцээнээс гарлаа. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сарын башёд түрүүлж, ёкозүна цолд хүрснээс хойш өнөөг хүртэл нэг л башёд бүтэн барилдсан юм.

Сүмогийн уламжлалд ёкозүна цолтой бөх эрэмбэ, цол буурах, зиндаа буурч барилддаггүй. Хэрэв ёкозүна цолд хүрч барилдаж чадахгүй, тааруу амжилт үзүүлбэл шууд зодог тайлдаг дүрэмтэй. Тиймээс хацү башё өндөрлөсний дараа Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, Кисэносатог зодог тайлах эсэхийг шийдэх юм.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж