АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хойд Солонгостой цөмийн хөтөлбөр болон Солонгосын хойгт үүсээд буй нөхцөл байдлын талаар Хойд Солонгостой урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээ хийхэд хэзээ ч бэлэн хэмээн мэдэгдсэн даруйд Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэл гаргаж, Ким Жон Уныг цөмийн хийрхлээ зогсоохоос нааш хэлэлцээ хийхгүй хэмээсэн байна.
Цагаан ордны төлөөлөгч хэлэхдээ “Хойд Солонгос цөмийн пуужингийн туршилт явуулаад удаагүй байхад хэлэлцээ хийх нь тохиромжтой цаг биш” гэжээ.
Хойд Солонгосын олон удаагийн цөмийн пуужингийн туршилтууд болон тус бүс нутагт АНУ-БНСУ-ын явуулж буй цэргийн хамтарсан хээрийн сургуулилтаас болж үүсээд буй хурцадмал байдлыг зөөлрүүлэх үүднээс Тиллерсон шууд хэлэлцээ хийхийг санал болгосон ч маргааш нь Цагаан ордон өөр байр суурь илэрхийлсэн байна.
Цагаан ордны нэрээ хэлэхээс татгалзсан төлөөлөгч “Хойд Солонгосыг цөмийн хийрхлээ зогсоохоос нааш тус улстай хэлэлцээ хийхийг санал болгохоо түр хойш тавина гэдэг байр сууринд АНУ-ын засгийн газрын гишүүд нэгдсэн” гэжээ.
Эх сурвалж: Reuters