Пёнчан хотын "Ч" үсгийг томоор бичиж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

Пёнчан хотын "Ч" үсгийг томоор бичиж эхэлжээ

Пёнчан хотын "Ч" үсгийг томоор бичиж эхэлжээ

Өмнөд Солонгосын Пёнчан хотод өвлийн олимпийн наадам нээлтээ хийхэд 64 хоног үлдлээ. Гадаадын жуулчдыг будилуулахгүйн тулд Pyeongchang хотын нэрний Ch үсгийг томоор бичих шийдвэр гаргажээ. Учир нь жуулчид Хойд Солонгосын Пхеньян хотын нэртэй андуурах тохиолдол нэг бус удаа гарч байжээ. Тиймээс олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос Пёнчан хотын нэрний Ч үсгийг томоор бичиж эхэлсэн байна. Энэ  сурталчилгаа https://www.pyeongchang2018.com/en албан ёсны вэб хуудаст мэдэгдсэнээс гадна #PyeongChang2018 хаштанг хэрэглээд эхэлжээ. 

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа эхлэх Өвлийн олимпийн наадамд ОХУ-ын баг тамирчдыг оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын Олимпийн хороо энэ долоо хоногт гаргасан. Хойд Солонгосын хурцадмал асуудлаас гадна сэргээшийн дуулианы мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсаар байна. Зарим орон шилдэг тамирчдаа Пёнчанд илгээх эсэх нь тодорхой бус байна. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж