Шинэ хавдрын эмнэлгийн эмч, сувилагчийг АНУ-д бэлдэнэ

Хуучирсан мэдээ: 2025.03.14-нд нийтлэгдсэн

Шинэ хавдрын эмнэлгийн эмч, сувилагчийг АНУ-д бэлдэнэ

Шинэ хавдрын эмнэлгийн эмч, сувилагчийг АНУ-д бэлдэнэ
"Өмнө нь жилд 6500 орчим хорт хавдар оношлогддог байсан бол энэ жил 7200 болж нэмэгдсэн. Удахгүй 8000-д хүрнэ. Харин хорт хавдрын шалтгаант нас баралтыг нэг түвшинд барьж чадаж байгаа. Бид нас баралт, өвчлөл хоёрын зайг холдуулж чадаж байгаа ч байраа томруулж, эмчилгээндээ орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлмээр байна. Монголын эрүүл мэндэд дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, ажилтнуудаа сургах хэрэгтэй.

Гэтэл бид бүхэн өдөрт хандаж буй өвчтөнүүдийнхээ араас гарч чадахгүй байна. Мөн эмчилгээний өртөг нь бага учраас илүү ажлыг хийж, хэрэгжүүлж чадахгүй байна.

Эмнэлгийнхээ барилгыг өргөтгөж, хэмжээг нь томруулахаар олон жил хичээж байна. Энэ жилээс шинэ эмнэлэг барих газрын асуудал шийдэгдсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд яригдсан шинэ эмнэлгийн асуудлыг шийдэж чадвал 7-8 жилийн дараа орчин үеийн агааржилттай, эмчлүүлэгчдийн шарх нь бохирддоггүй, хагалгааны дараах хүндрэл үүсэх эрсдэлгүй ажилчдадаа болон үйлчлүүлэгчдэд ээлтэй эмнэлэгтэй болно гэж найдаж байна" гэдгийг ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү өмнө нь хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж