Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2017.03.22-нд нийтлэгдсэн

Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Зудад өртсөн хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх төслийн хэрэгжүүлэх ажлын харилцан ойлголцлын санамж бичигт Японы хүүхдийн ивээх сан, Дорнод аймгийн удирдлагууд гарын үсэг зураг ёслолын ажиллагаа боллоо.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөр, Боловсрол, соёл урлагийн газрын дарга О.Байгалмаа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа, Хүүхдийн ивээх сангийн Дорнод салбарын төлөөлөгч Байгалмаа нар оролцлоо. Тус төсөл нь зудын улмаас малчдын хүүхдэд учирсан сөрөг нөлөөг боловсролоор дамжуулан бууруулах; аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинд боловсролыг тасалдуулахгүй эзэмшүүлэх, сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах цаашдын чадавхыг хөгжүүлэх зорилготой юм.

Улсын хэмжээнд Архангай, Завхан, Дорнод, Баян-Өлгий аймгийн нийт 26 сумд, 4 баг; нийт 31 сургууль хамрагдаж байгаа бөгөөд манай аймгийн Сэргэлэн, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Гурванзагал, Хөлөнбуйр зэрэг 7 сумдад 2017 оны 03-р сарын 01- ээс 2018 оны 02-р сарын 28-ныг хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Төсөл хэрэгжсэнээр хүүхэд аюулгүй ээлтэй орчинд тасралтгүй суралцах нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах юм.

ЭХ СУРВАЛЖ: DORNOD.GOV.MN

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж