Телевизийн CNN суваг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тухай өгүүлсэн “Дэлхийн хамгийн хүчирхэг хүн” нэвтрүүлгийг хоёр хоногийн өмнө цацжээ.
Нэг цаг үргэлжилсэн нэвтрүүлгийг тус телевизийн нэртэй сэтгүүлчийн нэг Фарид Закария хөтөлжээ.
Путин Оросыг бүхэлд нь хянаж байгаа, тэр ард түмний бослогоос айдаг гэсэн гол мессэжийг өгсөн хэмээн Оросын хэвлэлүүд бичиж байна. Гэхдээ Борис Ельциныг залгамжлан гарч ирэхэд оросууд Путиныг таатай хүлээн авсан гэдгийг онцолсон байна. Мөн Путины “ЗХУ задарсныг оросын түүхийн хамгийн том эмгэнэл бодож явдаг, учир нь, 25 сая орос хүн төрсөн нутгийнхаа гадна үлдсэн” гэсэн үгийг онцолжээ.
Оросууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн тухай, мөн Украин, Крымын зэрэг сэдвийг мэдээж орхигдуулсангүй.
Нэвтрүүлэгт Путины Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын ярилцлага орсноос гадна АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Роберт Гейтс, The New Yorker сэтгүүлийн редактор Дэвид Ремник, оросын сэтгүүлч Маша Гессен, Юлия Иоффе нар шинжээчийн байр сууринаас нэвтрүүлэг оролцжээ.
Ийм нэвтрүүлэг цацагдах гэж байгаа тухай CNN гуравдугаар сарын 10-нд албан ёсоор зарласан . Дмитрий Песков энэ зарын дараа “Мэдээж Оросын удирдагч ОХУ-ыг эзэгнэнэ гэсэн өнцгөөр хийгдсэн байх” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
А.ТУЛГА