Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид өөрсдийн санаачилгаар орчин үеийн жишигт нийцсэн иргэдэд зориулсан хүлээлгийн өрөөг тохижуулжээ. Тус хүлээлгийн өрөөний нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга К.Нямдаваа, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д. Пүрэвдаваа, Дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн дарга, хурандаа Т.Дамбийням болон иргэд оролцлоо.
Тус Цагдаагийн хэлтсээр үйлчлүүлж байгаа иргэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны гарын авлага, эрх зүйн мэдлэг олгох зурагт хуудас, ном сэтгүүл унших боломжтой болжээ. Мөн тус хүлээлгийн өрөөнд гар утасны цэнэглэгч хайрцаг, бичгийн хэрэгсэл, ширээ, сандал зэргийг байрлуулжээ. Дашрамд дурдахад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн 65 жилийн ой энэ жил тохиож байна.Иймээс ойгоо угтан иргэдэд чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: БЗД