Москвад Бенз үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

Москвад Бенз үйлдвэрлэнэ

Германы Мерседез-Бенз машины үйлдвэрийг 250 сая долларын хөрөнгө оруулалтаар Москва хотоос 40 км-ын зайд барихаар болжээ.

Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа есөн жил. Жил бүр 20,000 ширхэг S, E, ML, GL болон нэгдүгээр зэрэглэлийн суудлын автомашиныг үйлдвэрлэх бөгөөд 1000 гаруй иргэдийг ажлын байраар хангах гэнэ. Тус үйлдвэрийн эхний ээлжийн автомашин 2019 оноос эхлэн худалдаанд гарахаар төлөвлөгдөөд байна.

Мөн Оросын засгийн газар татварын таатай орчныг бүрдүүлэн, төслийг дэмжин оролцохоор болжээ. Дээрх үйлдвэр ОХУ-д баригдаж буй явдал нь Москва болон Европын холбооны харилцаанд орсон түр хугацааны сэвийг арилгахад таатай зүйл боллоо хэмээн ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яамны орлогч дарга Александр Морозов мэдээлсэн байна. Орос бенз машины томоохон хэрэглэгч. Хилийн чанадад үйлдвэрээ нээх нь Мерседез-Бензийн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулна гэж компанийн удирдлага мөн мэдээлж байна.

Г.ӨСӨХСАРНАЙ

ЭХ СУРВАЛЖ: WWW.RT.COM

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж