Олон жилийн турш социализмын замаар замнасан тус улс ийнхүү өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн эдийн засгийн нээлттэй бодлогоо ийнхүү эрчим хүчний салбарт хэрэгжүүлж эхэллээ. “Хувийн хэвшлийг дэмжиж олон нийтэд нээлттэй эдийн засгийн бодлогыг баримталж байгаа нь Кубыг эдийн засгийн таатай нөхцөлд аваачиж магадгүй” гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Энэхүү бодлогын анхны санааг 2003 онд гаргасан бөгөөд шаардлагатай судалгаа сэлтийг боловсруулан өнгөрөгч баасан гаригаас эхлэн бодитой хэрэгжүүлж байгаа юм.
Раул Кастрогийн хэрэгжүүлж байгаа эдийн засгийн шинэ бодлого нь эхний ээлжинд Кубад ямар өөрчлөлт авчрахыг таамаглах аргагүй ч төсөөлж байснаас илүү эрсдэл ч хүлээж байж болох. Учир нь эдийн засгийн огцом өөрчлөлт тус улсад сүүлийн хэдэн жилийн турш тохиож байгаагүй хямралыг үүсгэж болох бөгөөд төрийн систем социализмын хэлбэрээр байгаа нөхцөлд эдийн засгийн капиталист өөрчлөлт хэр нийцэх нь одоо ч бүрхэг хэвээр байна. Эдийн засгийн шинэ бодлогыг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан олон арван хувь хүмүүс цайны газар, ресторан дэлгүүр зэргийг нээх хүсэлтээ Кубын сангийн яам руу илгээгээд байгаа ажээ.