Галт тэргэнд хавчуулагдаж амиа алдсан хэрэг өчигдөр /2017.01.09/ гарсан байна. Тодруулбал, Амгалан өртөөний төмөр замын хоёрдугаар зам дээр сэлгээ хийж байсан 52 настай эрэгтэй Л хавчуулагдаж амиа алджээ. Иргэн Л “ДКУ 4250” мотовозын 946, 98-р вагоны хооронд холбогч найруулагчийн ажил хийж байсан гэв.
Одоогоор энэ хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
Б.ЗАЯА