Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн буцаан авалтын тайлан, хувиараа бизнес эрхэлж буй иргэдийн тайланг хүлээн авах хуулийн хугацаа нээгдлээ. Өнөөдөр /2017.01.05/ аймгийн Татварын хэлтсээс татварын хөнгөглөлт чөлөөлөлтийн буцаан авалтын тайлан, хувиараа бизнес эрхэлж буй иргэдийн тайланг хүлээн авах хуулийн хугацаа нээгдсэн талаархи хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн бага хурлаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12, 24.6, 24.7, 16.1.10 гэсэн заалтууд мөн Сангийн сайдын 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 104 тоот тушаалаар батлагдсан “ Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ыг мөрдлөг болгон иргэн таны хувьдаа анх удаа орон сууц, хашаа байшин худалдан авсан буюу барьсан, оюутны сургалтын төлбөр төлдөг, эсвэл оюутан өөрөө суралцах хугацаандаа ажил эрхлэн сургалтын төлбөрөө төлдөг бол татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдаж, 2016 оны тайлангаа өгөх эрх нээгдсэн гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн буцаан авалтын тайлан, хувиараа бизнес эрхэлж буй иргэд өөрийн болон үйлчилж буй татварын албаны цагийг хэмнэх үүднээс бүрдүүлбэл зохих материалаа маш сайтар бүрдүүлэх шаардлагатай. Энэхүү бүрдүүлэх материал, заавар, маягтыг татварын албаны www.mta.mn хаягаар хандаад хувь хүн хэсгээр ороод хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хэсгээр нэвтэрч бүрэн мэдээлэл авах ажээ. Харин интернетгүй тохиолдолд 1288, 70377388 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.
Мөн аймгийн Татварын хэлтсийн Орлогын тасгаас төсвийн орлогын төвлөрүүлэлттэй уялдуулан 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэний буцаан олголтыг 2017 оны 06 дугаар сарын 31-ны дотор хуваан олгох магадлал өндөр байгааг мэдээллээ.
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN