Замын цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн баярын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ сарын 29-нд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлэн саатуулж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноор иргэд осол гаргаж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.