Малчид 7-10 машин өвс бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.24-нд нийтлэгдсэн

Малчид 7-10 машин өвс бэлтгэжээ

Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил зуншлага сайн, газрын гарц сайн байснаар Тосонцэнгэл сумын малчид хадлангаа хангалттай хэмжээнд бэлтгэж аван нөөцөлжээ.

Сумын хэмжээнд малчин айл өрхүүд хамгийн багадаа долоо, дээд тал нь 10 машин өвс нөөцөлж авсан аж. Цаг агаар хүндэрхэд өвс, тэжээлээр дутагдахгүй.

Харин сумын Засаг даргын Тамгын газрын харьяанд байсан сумын фондын өвс нь шатсан нь нэлээд асуудал дагуулах болжээ.

Г.ХОРОЛ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж