Өсвөрийн сагсчид хойд хөршийг зорино

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сагсчид хойд хөршийг зорино

Сагсан бөмбөгийн U10, U11 насны өсвөрийн эрэгтэй баг ОХУ-ын Эрхүү хотод болох олон улсын тэмцээнд оролцохоор болжээ. Энэхүү тэмцээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан УАШТ-ий медальт байрт шалгарсан багууд оролцох юм байна.

Арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Эрхүү хотноо болох олон улсын тэмцээнд Баянгол, Чингэлтэй, Говьсүмбэр, Монгол-3, "Хос эрэл" сургуулийн баг оролцохоор болжээ.  

ШИЛДЭГ БАГУУД:

U10 насанд

  • Алтан медаль: Баянгол дүүрэг
  • Мөнгөн медаль: Монгол 3-р сургууль
  • Хүрэл медаль: Говьсүмбэр аймаг

U11 насанд

  • Алтан медаль Чингэлтэй дүүрэг
  • Мөнгөн медаль Хос эрэл сургууль
  • Хүрэл медаль Монгол 3-р сургууль тус тус шалгарч Эрхүү хотноо болох олон улсын тэмцээнд оролцох эрхийг авчээ.

Ч.БОЛ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж