Японы Токио хотноо жүдо бөхийн бага дэлхийн аварга гэггддэг "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэллээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “С” хэсгийг тэргүүлэн барилдсан Гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медалийн төлөөх барилдаанд ялж, "Их дуулга"-ын аварга боллоо. Тэрбээр Чили, БНСУ-ын бөхчүүдийг ялж, хагас шигшээд Японы Тонаки Фүна, шигшээ барилдаанд БНСУ-ын бөх Жон Бо-Кюүныг торгуулиар ялав.
Хоёр жүдочийн хувьд долоон удаа таарч барилдаж байгаа бөгөөд М.Уранцэцэг зургаан удаа, БНСУ-ын жүдоч нэг удаа ялж байжээ.
Хамгийн сонирхолтой нь, М.Уранцэцэг Рио-2016 олимпийн наадмын татамид БНСУ-ын тамирчин Жон Бо-Кюүнтэй шигшээ наймд таарч барилдсан бөгөөд манай тамирчныг дүрмийн бус барилдаан хийсэн /Өмдөнд хүрсэн/ хэмээ ялагдал хүлээлгэсэн юм. Ийнхүү дэлхийн аварга М.Уранцэцэг олимпийн дэвжээн дээр харамсалтайгаар хүлээсэн ялагдлынхаа даагыг нэхэж, өрсөлдөгчөө "Их дуулга"-ын өрсөлдөөнд буулгаж авлаа.
М.Уранцэцэг 2014 онд Бакугийн "Их дуулга"-д түрүүлж байсан бол Токиогийн "Их дуулга"-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо. Тэрбээр 2013 онд Токиогийн "Их дуулга"-аас мөнгөн медаль хүртэж, 2015 онд шагналт VII байрт шалгарч байсан юм.
М.Уранцэцэг Рио-2016 олимпийн наадмын татамид БНСУ-ын тамирчин Жон Бо-Кюүнтэй шигшээ наймд таарч барилдсан бөгөөд манай тамирчныг дүрмийн бус барилдаан хийсэн /Өмдөнд хүрсэн/ хэмээн ялагдал хүлээлгэсэн юм. Ийнхүү дэлхийн аварга М.Уранцэцэг олимпийн дэвжээн дээр харамсалтайгаар хүлээсэн ялагдлынхаа даагыг нэхэж, өрсөлдөгчөө "Их дуулга"-ын өрсөлдөөнд буулгаж авлаа.
Казахстан улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож буй олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг энэ жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд “Рио-2016” олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, хүрэл медальт Японы А.Кондод дийлдэн, V байрт шалгарлаа. Г.Отгонцэцэгийн хувьд 2016 онд 13 тэмцээнд оролцохдоо анх удаа татамигаас медальгүй буув.
Жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнд 46 орны 337 /Эрэгтэй 193, эмэгтэй 144/ жүдоч оролцож байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Б.ЭНХ