Далай лам өнөөдөр хэлэлцүүлэгт оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

Далай лам өнөөдөр хэлэлцүүлэгт оролцоно

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монголд хийж буй ес дэх удаагийн номын айлчлал үргэлжилж байна. Тэрбээр арваннэгдгээр сарын 18-ны орой “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан Далай лам бямба гариг /2016.11.19/-т Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлсэн бол ням гариг /2016.11.20/-т “Буянт-Ухаа” ордонд Богдын ламын ван, Жигжидийн цэван айлдсан юм.


АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР:

2016 оны 11-р сарын 21. Даваа гариг

  • 09:30-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд зохион байгуулах “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно. Хэлэлцүүлэг "Корпорейт конверсешн" төвд.
  • 13:00-15:00 цагт “Шинжлэх ухаан ба Бурхны сургаал” сэдэвт хэлэлцүүлэг үргэлжилнэ.

2016 оны 11-р сарын 22. Мягмар гариг

  • 10:00-12:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзана. /Соёлын төв өргөөнд/

2016 оны 11-р сарын 23. Лхагва гариг

  • 07:45-08:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам хэвлэлийн бага хуралд оролцоно. Хурал “Их тэнгэр” цогцолборт болно.
  • 08:45 цагт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үдэн гаргана.

Б.ЭНХ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж